* * *
Салхит талын
Сарнай анхилна
Сар хийгээд оддын дунд
Сайхан зүслэн зугаацна.
Энд миний
Од дүрэлзэж
Эрхэмсэг охидын
Харц мэт гэрэлтэнэ.
2003.10.10
П.ЭНХБАЯР


Салхит талын
Сарнай анхилна
Сар хийгээд оддын дунд
Сайхан зүслэн зугаацна.
Энд миний
Од дүрэлзэж
Эрхэмсэг охидын
Харц мэт гэрэлтэнэ.
2003.10.10
Үүлэн цалгиа хүлхэж
Сар хээр хононо
Үндэс хөхөэ мэлмэрч
Саа мөнгөн үдэш гилтгэнэнэ.
Сарнай цэцгийн бал асгарч
Зүг зүгийн салхинд анхилна
Сарны мөнгөн туяа
Зөөлөн цагаан аялгуу аргадна.
1996.05.20
Нов ногоолин бороонд
Норж би үзсээн
Нойтон хүйтэн бодолдоо
Ноцож бас дүрэлзсээн
Дарсны хөх аагинд
Оргиж цалгиж явсаан
Давилуун ийм зан
Одоо ч надад байгаа...
2003.10.10
Зулын гэрэлд бурхад
Дуу алдан дуншиж сэрнэ
Зуу зуун жил холч
Үс минь цайж бууралтана.
Ижиидээ золгохоор
Би мордоноо дураар сэтгэл минь
Эрхэтий хайрхан
Чойрын хийд намайг үднэ.
2003.10.16
Агийн салхитай намхан толгодоос
Алтарч оргилсон нарны булаг
Ажнай хүлгийн дөмөн үүрсээнд
Агсарч оршсон дүүрэн булаг
Оройн наран зоонд хатирсан
Олом булаг сүйжин тунгалаг
Одод хотолж зогсоолд нь бутарсан
Олом булаг шөнөжин тунгалаг
2000.08.10