Блогийн бичигчид

П.ЭНХБАЯР



Шинэ сэтгэгдлүүд

  • Тэр миний од бичлэгт Зочин: гоё шүлэг
  • * * * бичлэгт Зочин: 2012,12,07-нд Говьсүмбэр аймагт Боржигдай цэцэн яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө...
  • * * * бичлэгт Зочин (зочин): 2012,12,07-нд Говьсүмбэр аймагт Боржигдай цэцэн яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө...
  • БАГА ГАЗРЫН ЧУЛУУ бичлэгт Зочин: Бага газрын чулуу гэж Дундговь аймгийн нутагт байдаг газар юм...
  • * * * бичлэгт Зочин: shn shuleg
  • БАГА ГАЗРЫН ЧУЛУУ бичлэгт bdu: ym asuuh gesiima baga gazriin chuluu gej nerlesen nernii utgiig n medhuu mash ih hereg bolood bga..
  • Тэр миний од бичлэгт Зочин:
  • * * * бичлэгт Зочин (зочин): saihan shuleg bna...
  • Цэрэг эр бичлэгт Зочин (зочин): hi
  • МОНГОЛ бичлэгт Зочин:

Дуу хөгжим



MusicPlaylist
Music Playlist at MixPod.com

Толь бичиг

Болор толь



Үг холбох?
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
68546 удаа нээгдэв.
2013 © Энд дарж үндсэн хуудсаар сонго

* * *

2010-12-16, 17:33

Гүвээ дамнаж торомтой ингэ

Гүйлгэн холын зэрэглээнд уусна

Агь шимсэн униарт

Харц унаган сөгдөж

Аргамжаатай ботго

Гадсаа сугартал буйлна

Илүү сартай зунаар

Элс адгаж нуриглана

Их газрын мэлмий

Чийг мөрөөсөн уужирна

Салхи хуургинаж

Тэнгэр эвгүйтнэ

Саамширсан ингэ

Тэртээх алсад буйлна

Ингэ ботгоны

Эгшиглэнт буйлаанд

Илбэн цэнхэр говь

Нар аргамжиж дуу жаргаана

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Миний араншин 1995 он | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 301 удаа

Нараа

2010-12-16, 17:32

 Хайраа нууцлан ханьдаа хадгалсан

Сэтгэлээ дээдлэн сүүндээ самарсан

Нараа гэж намбатай бүсгүй

Намрын дунд сар шиг налгархан бүсгүй

Толио суусан амрагаа нуусан

Томоо болсон айлын бэр

Саалийн зэлнээ согоо шиг дүүхэлзээд

Сарны туяанд солонгорч үзэгдэнэ

Нараа гэж эр хүн шиг гүдэсхэн бүсгүй

Нарс шиг гоолиг эрэмгий бүсгүй

Төрөхөөс эхлээд хөдөөний бүсгүй

Төлөв даруу одооны бүсгүй

Ус нутгийн харчуул харцаа шидэж

Учрахын заяа авъя гэтэл

Хайраа нууцлан ханьдаа хадгалж

Сэтгэлээ дээдлэн сүүндээ самарсан

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Миний араншин 1995 он | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 354 удаа

* * *

2010-12-16, 17:30

Их их өвс давалгаална

Эрчлэх их далайг санагдуулна

Хавартаа шувуудын ганганааг анирлан

Хайр нэхэн чулуунын шивнээг аргадана

Цаг цагийн аяс намуухан урсана

Цайлган сэтгэлийн нар тунарна

Цалгиа мөнгөн одод цацлын хээ шаглана

Цаглашгүй мөрөөдлийн гэгээн очис задарна

Их их өвс давалгаална

Энэ цагийн аяс даруухан урсана

Хөх хөх өвсөөр чөдөрлөн

Хүмүүн заяанд үлгэр хэлхэж орхино

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Миний араншин 1995 он | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 312 удаа

Тэр миний од

2010-12-16, 17:28

Тэртээд одод гялалзана

Тэнгэрт очис мэт улалзана

Тэнд миний од бий

Тэнгэрлэг онгодын минь сүлд бий

Гал шиг  час улаан

Ганцхан од бий тэр минийх

Хосгүй тэр од

Найргийн минь эгшиглэн

Хорвоод амьд явах

Насны минь агшинхан

Үнэнийг хэлэх гэж

Зүрхэнд минь цохилдог

Үүнийхээ төлөө

Шүлгэнд минь дүрэлздэг

Тэр од зөвхөн минийх

Тэнэмэл солир болон харвана даа

Хэзээ ч билээ бүү мэддээ

Өлзийгөө өргө

Тэр миний од

Тэнгэртээ байг

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Миний араншин 1995 он | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 455 удаа

Цэрэг эр

2010-12-16, 17:27

Харахад энгийн цэрэг эр

Хатуу хүтүүд ч эрэлхэг сүр

Морьтойн хэрэг бүтээх

Монгол цэрэг

Эх оронтойн ааг

Эр цэрэг

Өргөсөн тангараг шигээ

Элгэн халуун үнэнч

Өөрөө үхэхээс ч буцахгүй

Эрийн шийр

Морио үлдээсэн

Монголоо үлдээсэн

Эх орноо үлдээсэн

Эвийн эгнээ эр цэрэг

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Миний араншин 1995 он | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 574 удаа
Эхлэл | << өмнөх | Нийт: 23-с 1-р хуудас. | дараах >>



ЦАГ БОЛ АЛТ



Миний монголд яаг одоо...

ХУУР ДАГАСАН АЯЛГУУ

Ангилал

  • Хөх өвсний ааг хэмээхүй зөн совингийн зүрхэн татлага
  • Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага
  • Чанад хол орших далд совингийн дуун түрлэг
  • Миний араншин 1995 он
  • Маргад

Шинэ бичлэгүүд

  • Гүнж
  • МАРГАД МИНИЙ ОХИН
  • АНАР МАРГАД
  • АНАР МАРГАД
  • АНАР МАРГАД
  • >>Архив...


Холбоосууд

2013 © ХУУР ДАГАСАН АЯЛГУУ