* * *
Тэнгэрийн зүүдээр гоёсон
Наран
Тэг дугуй
Алтан урсгал
Тэр миний
Насны аархал
Тэнгэр ижийн
Амин урсгал
1999.10.20
П.ЭНХБАЯР


Тэнгэрийн зүүдээр гоёсон
Наран
Тэг дугуй
Алтан урсгал
Тэр миний
Насны аархал
Тэнгэр ижийн
Амин урсгал
1999.10.20
Цэнхэр орчлон хүйтэн
Зовиур исгэчнэ
Цэцэгсийн шүүдэр нойтон
Золбин салхи туйлдана .
Бодоо бодолдоо ороолдон
Орчлонг хэсүүчилнэ
Борог өвсөн эгдүүтэй
Дуун гаслан бөхөлзөнө
1999.08.10
Алаг орчлонгийн эвдрэлцэх
Аашинд алгадуулж явлаа ч
Аавынхаан харцнаас эмээхийн
Дайтай санал уу би
Эхнэр хүүхнүүдийн элгэмсэх
Аашинд алмайрч согтлоо ч
Ээжийнхээ хайртай
Эн тэнцэхүйц санаж явлуу би
Яршиг л байна
1998.03.08
Хорвоо гэдгийг яалтай
Амсхиймээр байгаа...гэвч
Хос бумбан зандангийн
Ариун дагшин үнэрт согтвоо
Энгэр шандын хатан уснаас
Амсмаар байгаа... гэвч
Эрэвгэр хөөрхөн зул цэцэгсийн
Алтан амсарт саатваа
2004.01.20
Цэн цэнгийн
Толгодоо хайрсаж
Цэнхэр дэнхэр хайрхан шигээ
Том болно гэх
Яалтгүй би
Толгодын хүн
Явгалж гүйлдэх
Тогоруудад атаархамгүй
Том уулын дүү
Бага уул
Толгодын суу
Хүн уул
1999.10.14