Блогийн бичигчид

П.ЭНХБАЯР



Шинэ сэтгэгдлүүд

  • Тэр миний од бичлэгт Зочин: гоё шүлэг
  • * * * бичлэгт Зочин: 2012,12,07-нд Говьсүмбэр аймагт Боржигдай цэцэн яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө...
  • * * * бичлэгт Зочин (зочин): 2012,12,07-нд Говьсүмбэр аймагт Боржигдай цэцэн яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө...
  • БАГА ГАЗРЫН ЧУЛУУ бичлэгт Зочин: Бага газрын чулуу гэж Дундговь аймгийн нутагт байдаг газар юм...
  • * * * бичлэгт Зочин: shn shuleg
  • БАГА ГАЗРЫН ЧУЛУУ бичлэгт bdu: ym asuuh gesiima baga gazriin chuluu gej nerlesen nernii utgiig n medhuu mash ih hereg bolood bga..
  • Тэр миний од бичлэгт Зочин:
  • * * * бичлэгт Зочин (зочин): saihan shuleg bna...
  • Цэрэг эр бичлэгт Зочин (зочин): hi
  • МОНГОЛ бичлэгт Зочин:

Дуу хөгжим



MusicPlaylist
Music Playlist at MixPod.com

Толь бичиг

Болор толь



Үг холбох?
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
74454 удаа нээгдэв.
2013 © Энд дарж үндсэн хуудсаар сонго
Эхлэл | << өмнөх | Нийт: 112-с 79-р хуудас. | дараах >>

"ХӨХ ӨВСНИЙ ААГ" хэмээхүй зөн совингийн зүрхэн татлага дөрвөн мөртүүдийн үргэлжлэл

2010-12-10,13:48

Ангирын дуу гангарч

Сул аялгуу исгэрнэ.

Аадрын үүлс нүүгэлтэж

Сувдан зэрэглээ шилэрнэ.

         ***    ***    ***

Тэргэл сарны мөнгөн асгарт

Бодлоо нисгэе

Тэрлэг нимгэн орчлонгийн униарт

Гунигаа нимгэлье.

        ***    ***    ***

Бодол бодолдоо орооцолдон

Хүмүүний явдал тэгширнэ

Болор салхи цуучиж

Хүслийн чагатга алдуурна.



Монгол наадмын торгон дэвжээ

Цол дуудна

Монхор хөх өвгөн

Гал гуайн нэр дуурсана.

*********

Агсаруу шүлэгчийн зүрх

Найргийн гал өрдөнө.

Алтан солир шатаж

Тэнэг бодол урвана.

*******

Ижилгүй ганцхан шарга

Хэрлэн цалигтал үүрсэнэ.

Ижий минь үг тэгэхэд 

Энгэр цориглотол бодогдоно.

*******

Өвөөгийн бодол

Урьд шөнийн үлгэр шигээ урт

Үрээ морин

Уяан дээр үүрсэх нь үүрээр эрт
 
         ***   ***   ***

Дээдсийн алтан сургаал

Амьд судар мэт байдаг аа

Дэвэрсэн сэтгэлд

Амьдралын дарс нэрэлцдэг ээ.

       ***   ***    ***

Үдэш үдшийн саран

Тэнгэртээ мэлмэс

Үүл үүлний нүүдэл

Тэнэмэл дээ нулимс

       ***   ***   ***

Долоон сарын цэцэгс согтуурхана

Дорны цагаан саран солонгортоно

Өвгөд хөгшид хуучлан тухалсхийнэ

Үйлийн үргүй сэтгэл тунгалагшина.

        ***    ***   ***

Эрхэтий хайрхан цэнхэртэн

Дуниартаж гэрэлтэнэ

Ижий минь үг цээжин дотуур

Дуншиж гэрэлтэнэ.

       ***    ***   ***

Тостой гэгээ залиглаж

Хаврын үдэш тайтгарна

Тогоруудын дуунд нялхарч

Яргуй цэцэгс зүүдэлж сэрнэ         

        ***   ***   ***

Хойд ууланд гэрэлтэх

Алтан зул бөмбөлзөхүй

Холын холоо явчихсан

Ажаа ижий хоёр

Минь бодогдоно.

        ***    ***   ***

Санахын хармаар анхилах

Сүүний үнэртэй ижий минь

Салхи шуурганд элсэн

Чулууны үнэртэй бурхан болой.

        ***    ***   ***

Энгэр цориглох

Цээжний зул манан татарна

Ижий бидэн хоёр

Цэцэгсийн инээд залиглан тайтгарна.

бичсэн: П.Энхбаяр төрөл: Хөх өвсний ааг хэмээхүй зөн совингийн зүрхэн татлага | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 173 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 112-с 79-р хуудас. | дараах >>



ЦАГ БОЛ АЛТ



Миний монголд яаг одоо...

ХУУР ДАГАСАН АЯЛГУУ

Ангилал

  • Хөх өвсний ааг хэмээхүй зөн совингийн зүрхэн татлага
  • Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага
  • Чанад хол орших далд совингийн дуун түрлэг
  • Миний араншин 1995 он
  • Маргад

Шинэ бичлэгүүд

  • Гүнж
  • МАРГАД МИНИЙ ОХИН
  • АНАР МАРГАД
  • АНАР МАРГАД
  • АНАР МАРГАД
  • >>Архив...


Холбоосууд

2013 © ХУУР ДАГАСАН АЯЛГУУ