Блогийн бичигчид

П.ЭНХБАЯР



Шинэ сэтгэгдлүүд

  • Тэр миний од бичлэгт Зочин: гоё шүлэг
  • * * * бичлэгт Зочин: 2012,12,07-нд Говьсүмбэр аймагт Боржигдай цэцэн яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө...
  • * * * бичлэгт Зочин (зочин): 2012,12,07-нд Говьсүмбэр аймагт Боржигдай цэцэн яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө...
  • БАГА ГАЗРЫН ЧУЛУУ бичлэгт Зочин: Бага газрын чулуу гэж Дундговь аймгийн нутагт байдаг газар юм...
  • * * * бичлэгт Зочин: shn shuleg
  • БАГА ГАЗРЫН ЧУЛУУ бичлэгт bdu: ym asuuh gesiima baga gazriin chuluu gej nerlesen nernii utgiig n medhuu mash ih hereg bolood bga..
  • Тэр миний од бичлэгт Зочин:
  • * * * бичлэгт Зочин (зочин): saihan shuleg bna...
  • Цэрэг эр бичлэгт Зочин (зочин): hi
  • МОНГОЛ бичлэгт Зочин:

Дуу хөгжим



MusicPlaylist
Music Playlist at MixPod.com

Толь бичиг

Болор толь



Үг холбох?
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
74454 удаа нээгдэв.
2013 © Энд дарж үндсэн хуудсаар сонго
Эхлэл | << өмнөх | Нийт: 112-с 78-р хуудас. | дараах >>

"ХӨХ ӨВСНИЙ ААГ" хэмээхүй зөн совингийн зүрхэн татлага дөрвөн мөртүүдийн үргэлжлэл

2010-12-10,13:57

Шармал алтан Хэрлэнгийн хүндий

Шаргал шаргал гэгээтэй

Шаргачин голдуу зээр

Олоон олон янзагатай

          ***   ***   ***

Сэлүүн талын салхи

Дураараа хэснэ

Сэтгэлийн минь үзүүрт

Дурлалт чи минь оршино.

          ***    ***    ***

Эрэвгэр хөөрхөн бутан дотор

Халиуны зулзага бялуурч согтоно

Энэ л шөнийн бурхан сэтгэл

Хар дарсан зүүднээс сэрж нялхарна.

         ***     ***     ***

Шармал алтан навчис

Нарны тоосыг эсгэж божинэ

Шанх ороосон салхинд элгэмсэж

Намаржааны хөлөөр шилэрч буцна.

         ***    ***    ***

Шаргал навчисаа гүвсэн модод

Шаналан энэлэн гансардаг биз

Шанзны сайхан аялгууг ч

Шагширан шагширан сонсдог биз

          ***    ***   ***

Бурхадын өмнө бадамлах

Зул жаргахуйн дор

Бурхан биений минь зургийг

Зургаараа зурсан нь ажаа ижий хоёроо....

                                                          2000.2004 он

бичсэн: П.Энхбаяр төрөл: Хөх өвсний ааг хэмээхүй зөн совингийн зүрхэн татлага | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 191 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 112-с 78-р хуудас. | дараах >>



ЦАГ БОЛ АЛТ



Миний монголд яаг одоо...

ХУУР ДАГАСАН АЯЛГУУ

Ангилал

  • Хөх өвсний ааг хэмээхүй зөн совингийн зүрхэн татлага
  • Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага
  • Чанад хол орших далд совингийн дуун түрлэг
  • Миний араншин 1995 он
  • Маргад

Шинэ бичлэгүүд

  • Гүнж
  • МАРГАД МИНИЙ ОХИН
  • АНАР МАРГАД
  • АНАР МАРГАД
  • АНАР МАРГАД
  • >>Архив...


Холбоосууд

2013 © ХУУР ДАГАСАН АЯЛГУУ