Блогийн бичигчид

П.ЭНХБАЯР



Шинэ сэтгэгдлүүд

  • Тэр миний од бичлэгт Зочин: гоё шүлэг
  • * * * бичлэгт Зочин: 2012,12,07-нд Говьсүмбэр аймагт Боржигдай цэцэн яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө...
  • * * * бичлэгт Зочин (зочин): 2012,12,07-нд Говьсүмбэр аймагт Боржигдай цэцэн яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө...
  • БАГА ГАЗРЫН ЧУЛУУ бичлэгт Зочин: Бага газрын чулуу гэж Дундговь аймгийн нутагт байдаг газар юм...
  • * * * бичлэгт Зочин: shn shuleg
  • БАГА ГАЗРЫН ЧУЛУУ бичлэгт bdu: ym asuuh gesiima baga gazriin chuluu gej nerlesen nernii utgiig n medhuu mash ih hereg bolood bga..
  • Тэр миний од бичлэгт Зочин:
  • * * * бичлэгт Зочин (зочин): saihan shuleg bna...
  • Цэрэг эр бичлэгт Зочин (зочин): hi
  • МОНГОЛ бичлэгт Зочин:

Дуу хөгжим



MusicPlaylist
Music Playlist at MixPod.com

Толь бичиг

Болор толь



Үг холбох?
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
74383 удаа нээгдэв.
2013 © Энд дарж үндсэн хуудсаар сонго

Үүлэн чөлөөний нар

2010-12-16, 17:24

Үд хэвийх агшин

Хонгор зүрхний цохилон

Үүлэн чөлөөний наран мэт

Ховорхон заяаны насан минь

Ухаарлын учиг хөвөрдөж

Үнэний амьсгалд хэрсүүжнэ

Уярал билгийг аргадаж

Үхлийн гал өлгийднө

Сарьнаж амжаагүй бодлын

Үзүүр хөглөн цойлох

Санаа адгуу хүслэн

Үүлэн чөлөөний наран мэт

Хаа нэгтээ  бүүдийвч

Халуун зүрхний цохилон

Орчлонд амьд домгийн

Оньч задлан мэлмэрч

Хөх галын охь шимсэн

Хүний зүрхэнд очоогүй үг мэт

Үүлэн чөлөөний наран

Үд хэвийх агшин миний насаа

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Миний араншин 1995 он | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 266 удаа

ДАНЗАНГИЙН НЯМ СҮРЭНД

2010-12-16, 17:23

Од түлхэлцэн өндөлзөх

Хөх өвсний шивнээнд

Онгодын хур солонгорч

Хөглөх аялгуу эгшиглэнэ

Намуухан үлгэрийн шивгээ

Хүсэл хөтөлж алс руу урсана

Нарны тоосыг эсгэн

Хүлэг морин үүрсэнэ

Эрээн цавд

Хөх өвс ургана

Энэ хавьд

Их өвс уярна

Зүггүй холын бодол

Хөлд ороолдоно

Зүсэр шивэр бороонд

Хүслийн онгод дэвэрнэ

Ган гачаалд

Гандчихаагүй их өвс

Гал усанд

Мандчихаагүй хөх өвс 

Дорнын тэнгэр

Ой мод шиг шуугина

Домгийн мэлмий цуучиж

Од түлхэлзэн өндөлзөх

Намдуу намдуухан аяс

Хээр талдаа уянгалана

Нарны тоосыг эсгэн

Хэрлэн цалгитал хүлэг үүрсэнэ

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Миний араншин 1995 он | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 207 удаа

П. БАДАРЧ-Д

2010-12-16, 17:19

Хэрлэнгийн хөндийд

Цэцэг ургуулсан Бдарч

Хэнтэй ч билээ хамт

Цэрэгт мордсон байлдагч

Морьдоо хөтлөсөн

Ерийн нэгэн найрагч

Монголоо гэсэн

Есөн эрдэнийн өглөгч

Нарны тоосонд хүлэг үүрсэхэд         

Малийтал инээсэн

Найргийн тэнгэрт шүлэг төрөхөд

Манцуйлж бүүвэйлсэн

Чамлаж болохооргүй

Найргийн их тэнгэр

Чандмань тамгатай

Нялгын минь буурал морин

                                           1995 он

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Миний араншин 1995 он | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 308 удаа

Яруу найрагч Чимэд доржид

2010-12-16, 17:17

Сэлбэ голтой

Ширгэхгүй мөнхийн найрагч

Сэтгэлийн галтай

Дүрэлзэж шатсан малчин

Илүү гэртэй

Отрын хоньчин

Их хотноо

Радиогийн малчин

Дэрэнгийн хар азаргаа

Дэлхийн наадамд сойсон уяач

Бодол бодлынхоо дундаас тэмээ хөтөлж

Болор цомоо өргөсөн найрагч

Цэндийн хүү Чимэд дорж

Цэцэн билгийн амьд Дорж

Хойтонгийн наадамд

Хонины ууц таллана

Ирэх ирэх жилүүдийн найранд

Ингэний сүү самарна

                                          1995 он           

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Миний араншин 1995 он | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 186 удаа

* * *

2010-12-16, 17:15

Бор талын зоо

Агь хөлрөөд жаргана

Борог өвс

Амсхийж хөл доор уярана

Цэнхэр цэнхэр зэрэглээ намиатаж

Ерхөг дунд тунарна

Чиний минь зэрвэсхэн харц

Аньсага хагаслан сүвлэнэ

Наран гоо алтарч

Бороо алсад цайрна

Насны хань чи минь

Бодол асааж сүлнэ

Зүрхний гал хөглөж

Хайрын дөл сэвлэсэн

Зүүдний амраг чамаасаа

Амьдрахын заяа амсаж

Хос ангир шиг ижилсэн

Хорвоогийн жаргал эдлэнэ би

Мөр бүтэн нэр бүтэн явахын

Мөрөөслийн гэрч жам ёсон энэ буюу

                                                  1995 он

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Миний араншин 1995 он | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 146 удаа
Эхлэл | << өмнөх | Нийт: 23-с 2-р хуудас. | дараах >>



ЦАГ БОЛ АЛТ



Миний монголд яаг одоо...

ХУУР ДАГАСАН АЯЛГУУ

Ангилал

  • Хөх өвсний ааг хэмээхүй зөн совингийн зүрхэн татлага
  • Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага
  • Чанад хол орших далд совингийн дуун түрлэг
  • Миний араншин 1995 он
  • Маргад

Шинэ бичлэгүүд

  • Гүнж
  • МАРГАД МИНИЙ ОХИН
  • АНАР МАРГАД
  • АНАР МАРГАД
  • АНАР МАРГАД
  • >>Архив...


Холбоосууд

2013 © ХУУР ДАГАСАН АЯЛГУУ