Ижийгээ би санана.
2010-12-04,13:21
Аавын минь шүлгүүд
2010 оны 11-р сарын 29, Нийтэлсэн P. Enkhbayar
Сананадаа санана
Ижийгээ би санана
Санахын хармаар нялхарч
Эрхлэн санана.
Эрхийлэм харцанд нь
Хайр гэрэлтэх
Элгэн халуун тагнайд
Уураг нь амтагдах
Ижийгээ би санана.
Санана даа санана
Санчигных нь мөнгөлөгнөөс
Сүү үнэрлэж санана
Саалийнх нь зэлэн дээр
Шүлэг шигээ гэрэлтэж санана.
1997 онбичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага |
(1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 176 удаа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
ээжийгэ санчлаа


Бичлэг тандагч