Гурван тэсийн элс
2010-12-04,13:27
Аавын минь шүлгүүд
2010 оны 11-р сарын 30, Нийтэлсэн P. Enkhbayar

Бүжинхий бор салхиндаа эрхсэх
Монгол алтан элс
Бүүрэг түшсэн заяандаа элгэмсэх
Мөнхийн алтан ус
Дөрвөн зүгийн тэнгэртээ
Дөлөөр шүхэрлэж дүрэлзэнэ
Дөмөн үүрсэх нутагтаа
Дөрөө шүргэж дөмөлзөнө.
Гурван тэсийн элс
Алтаар нуриглаж урсана.
Гучин гурван говийнхоо
Амин сүлдийг дуулж урсана
1999,06,10бичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 592 удаа


Бичлэг тандагч