* * *
Эхээс төрөхийн би босоо
Элсэн дээрх мөр минь ч босоо
Эрт галавын Монгол шигээ босоо
Эзэн Чингэсийнхээ омог шигээ босоо
Холын бодол минь ч босоо
Хонин бор толгод шигээ босоо
Бодлоо жаргааж туйлан
Босоо заяатай Монгол....оо би
Сарны мөнгөн асгар шиг босоо
Салхи шуурганд элсэн чулуудын
Үлгэр мэт босоо
Сайр шандын болор усан мэт босоо
Санаж мөрөөсөхийн жаргалаар ижийгээ гоёсон босоо
Алдаж эндэхийн хорвоод
Ухаарал минь босоо
Аялгуу сайхан
Уртын дуу шигээ босоо
Сүү анхилсан дэлхийн цээжинд
Шүлэг шигээ босоо
Эхээс төрөхийн босоо шиг ээ
Энэ бие минь төгсөхдөө ч босоо
2004.10.03
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:


Бичлэг тандагч