* * *
2010-12-08,15:40
Цэн цэнгийн бүжин бор салхитай
Цээжинд хөлрөх бүгээн гэгээн гунигтай
Янагийн цагаан саран наран уулнаа
Янжинлхам бурханы сайхан зүүд нялхамсах
Тэр цагт би үгээ хэлсэн байна
Тэнгэрийн доор чулуун дээр шүлгээ сийлсэн байна
Амьнаас ч үнэтэй үнэн үгээ
Алтаар бус цусаараа зурсан байна
2003.03.16
бичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 156 удаа


Бичлэг тандагч