Би тэс хөндлөн хөх эр
2010-12-08,15:49
Эрхэтий хайрханыхаа
Чулуунаас гоёсон цул хөндлөн
Ижий бурханыхаа
Цуснаас амилсан ил хөндлөн
Иймдээ л би
Тэс хөндлөн хөх эр
Ирж буцахын туйлыг
Тэнцүүлж үүрсэн ил хөндлөн эр
Сар наран цалгилсан
Тэнгэрийн дайтай тэс хөндлөн
Салхи шуурга цалалсан
Газрын зурлагатай гал хөндлөн
Хэлэх үг минь ч хатуу
Хад чулуу мэт хөндлөн
Хэрлэн Туулын
Хатан ус шигээ хөндлөн
Долоон бурхад руу
Бодлоо нисгэж туйлсан их хөндлөн
Домгийн сайхан
Хүслээ жаргааж дуулсан хөндлөн
Ирж буцахын туйл
Зөлөөнгө хатуутай нь аргадсан хөндлөн
Ижийгээ санахдаа
Зүрхэндээ нулимстай хөндлөн
Ийм дээ л би
Тэс хөндлөн хөх эр
Эрин зууныхаа их салхийг
Тэвэр ч уярсан ил хөндлөн үрээ...
2002.05.10
бичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 199 удаа


Бичлэг тандагч