* * *
2010-12-08,15:58
Гэнэ гэнэхэн би
Гэгэлзтэл дуулмаараа
Гэрэл сүүдрийг ч
Гэтэлж туучмаараа
Гэвч ... чинийхээ
Гил хархан
Гэзэгний чинь үнэрт
Хайраар гэрэлтэж
Шүлэг шигээ
Шал согтуурхаж
Хань чамдаа эрхлэн
Халамцаж жаргадаг аа
1999.11.23бичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага |
(1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 112 удаа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:


Бичлэг тандагч