ГАЛ ГУАЙ
2010-12-13,20:29
Тээр жилийн наадам дээр
Дурдан тэрлэгэндээ багтаж ядаад
Тэнгэр сүлсэн их тоос гэж
Дурантайгаа хамт өндөлзөж
Намхан хөх өвгөн
Морьд минь гэж уулгална
Нарны тоосыг сүвлэн
Монгол өвгөн учирлана
Тээр жилийн наадам
Дурдан тэрлэгэндээ биш
Тэнгэр сүлсэн их тоостой
Морьдын минь буян байсан юмсанж
Наадам наадмын дэвжээг мялаасан
Ажнай хурдан хүлэг
Нялгын минь
Адууны сор манлай байж
Тэгэхэд би
Жаахан хүүхэд явж
Тэг дөрвөлжин
Хөх өвгөн
Гал гуай байж
Тэрлэгнийхээ хээ шиг
Сэтгэлийн хээ нь бүтэн
Тэр нэгэн хөх өвгөн
Сэрэхгүй зүүдний уяа
Ухааны их тэнхэл
Хүн шиг хүний сод мэргэн
Уяа тойрсон сор манлай
Хүлэг морьдын их тоосоо, гал гуай