Амин гоо
2010-12-16,16:46
Чамайг ирнэ гэхээс
Царцанга өвлийн жавар уясаж
Бараан гуниг зүүднээс хулжиж
Баруун уулын хэц холын одод руу явчихлаа
Намайг бодно гэхээс
Насны минь гал нараар гэрэлтэж
Бороо цайрах алс тэнгэрийн хаяа
Бор талын зоо сэргээд явчихлаа
Чи бидэн хоёр уулзана гэхээс
Чимээгүй дүнсийх бодлын манан нимгэрч
Элс нургилах ингэ буйлах
Ишиг тонгочих янзага нойрсох
Говийн нарыг тулгандаа аргамжиж
Чагтагандаа уях шиг
Голомт дулаацуулсан хайраа
Чамтайгаа хуваалцана амин гоо минь
1995 он