Хэрлэн
2010-12-16,16:50
Халуун амины хэлтэрхий
Хэрлэн та минь сонс
Хазгай гишгэсэн
Хэвгий заяаг минь түш
Буян нүглийн
Алдас болгонд тэрсэл
Буруу зөвийн
Альхан зайнд явааг минь дэнсэл
Буурал Хэнтийн их усан
Намуун зөөлөн урсагаа
Буйдан хорвоогийн хөх усан
Намайгаа бас дурсагаа
Зөөлөн цагаан шүлгийг минь
Зүрхэндээ тээж урсаарай
Зөв буруугийн төлөө адарч
Зөрж явсан араншинг минь уучлаарай
Хазгай гишгэсэн
Хэвгий заяа минь мулгуу ч
Халуун амины хэлтэрхий
Хэрлэн та минь болгоо
1995 .05.18
бичсэн: П.Энхбаяр төрөл: Миний араншин 1995 он |