Говийн хөрөг
2010-12-16,16:52
Томоо суусан уул шиг хэвлүүн
Хэлгий цагаан толгодын бэлд
Шилэрсэн ингэний оморхол дарж
Хэнзхэн тааны үнэр бууна
Тэнгэрийн зулайг бүчих үүл мэт баргар
Уй дарсан манан дунд
Тэшээ цагаан ингэний гоморхол
Улаа бутарсан говьд амилна
Загийн шугуй дамнаж бэлчих
Зандан улаан тэмээдийн бөхнөөс
Гал шаргал наран
Нуранга элс рүү алтарч унана
Ирэх буцахын хорвоод
Хасах нэмэхийн ухаан шиг
Илүү сартай миний говь
Халуун домгийн үлгэрээ
1995.05.20