Хөөрхий
2010-12-16,17:03
Ботгон аялгуу нарны цацалдаа
Томоо алдарсан говийн
Бороо дусдаггүй
Торгон зулай хөөрхий
Хул шаргал элсний
Аньсага зөөлөн мэлмий
Хур мөрөөсөх загны
Алтан сэвлэг хөөрхий
Бүүрэг түшсэн хорвоод
Бүтэн нэртэй явлаа ч
Бүрэлваа ч бурхадынхаа
Ясыг өндөлзүүлэх нь хөөрхий
Дүүрэн заяаныхаа жаргалд
Гал шиг ноцлооч
Дүнчүүр оныхоо босгон дээр
Ганзага хоосон очвол бүр ч хөөрхий
1995 он