* * *
Зээр цахилан одоход
Бүгээн гуниг сэдэрнэ
Зэрэглээ хүлхэн нялхрахад нь
Бүйлст толгод тайтгарна.
Сүү үнэртсэн талынх нь
Агийн салхи нь саамширч
Сүрэг сүрэг зээрийн
Алтан туур амсхийнэ.
2003.09.25
П.ЭНХБАЯР


Зээр цахилан одоход
Бүгээн гуниг сэдэрнэ
Зэрэглээ хүлхэн нялхрахад нь
Бүйлст толгод тайтгарна.
Сүү үнэртсэн талынх нь
Агийн салхи нь саамширч
Сүрэг сүрэг зээрийн
Алтан туур амсхийнэ.
2003.09.25
Хэнтий ханы амин галбир
Хэрлэн Туулын алаг бэлчир
Хувь заяаны босоо алдар
Хуур дагасан боржигоны аялгуу
Зургаан мөнгөн мичидийн
Зулайг үнэрлэсэн алтан босго
Зуун зууны дараах
Дуу аргадах амьд оньсого
1998.12.01
Шүхэр цагаан
Шүр сувдан гоёлтой
Нэгдүгээр сар
Нэлмийсэн цагаан улирал
Хийлийн эгшгээр исгэчиж
Хээр талд хуурдана.
Ятгын аялгаар хөглөгдөж
Янагийн цээжинд бүүвэйлэгдэнэ.
2003.01.10
Ганцаардан суухад
Алаг чулуунд хөлөрч хонодог
Ганихарлын манан татарч
Адуунынх нь салхи хөөмийлж угтдаг
Миний нутгийн зүгээс
Ижий минь сүү үнэртэнэ
Мичид долоон бурхад
Тэнгэртээ дүүрч үзэгдэнэ
2003.он
Монголын хээр тал
Сэрүүн зүүдэнд дуу асгана
Морьдын ганган гишгэдэл
Сэтгэлийн хөг гижигдэнэ.
Гоо охидын харц мэт тунгалагших
Гунигийн анирггүй хөдөө тал
Ижий сэтгэл дэлгэж
Ингэ ботгоны буйлаанд дуншиж сэрнэ.
2003.11.05