* * *
Шүлгийн хүй цөвлөх
Шөнийн тэнгэр жиндүү ч
Хайрын их бурхан
Ханийн минь сэтгэл үл жиндүү
Сүүдэр хүүшлэх
Сэрүүн хангайн царам жиндү ч
Сүү нь амтагдсан ижийгий минь
Сүлдэт буян нь эс жиндүү
1999.10.09
П.ЭНХБАЯР


Шүлгийн хүй цөвлөх
Шөнийн тэнгэр жиндүү ч
Хайрын их бурхан
Ханийн минь сэтгэл үл жиндүү
Сүүдэр хүүшлэх
Сэрүүн хангайн царам жиндү ч
Сүү нь амтагдсан ижийгий минь
Сүлдэт буян нь эс жиндүү
1999.10.09
Нүд эсгэсэн цас
Нүцгэн цагаан тал
Өр өмлөм
Гуниг зурна.
Нүнжиг буян
Учрал билэг аргадаж
Зөн совин
Зүрхэнд нисэлдэнэ.
1998.11.19
Хад мод
Хур шимэх нь ховордуу
Хад мод
Голоо хүртэл халсан
Гал мод
Гоморхой мэт хатуу
Заг мод
1995.07.29
Нутгаа гэх
Халуун цээжинд
Нулимс дусна
Нутаг тосно.
Боржигоноо гэх
Өмөөрлийн элгэнд
Бороо зүсэрнэ.
Бодол зүсэлнэ.
1998.07.11
Дэлхийн цангаа тайлсхийж
Хаврын бороо шиврэх шиг
Дэндүү сайхан жаргалыг
Хаана би эдлэв дээ.
Дэвэрсэн сэтгэлийн охь
Цэн цэнгээр сувдрах
Дэргэдийн дэргэдэх
Цэцэгт нугад л зүүдлэв дээ.
1999.11.29