Блогийн бичигчид

П.ЭНХБАЯР



Шинэ сэтгэгдлүүд

  • Тэр миний од бичлэгт Зочин: гоё шүлэг
  • * * * бичлэгт Зочин: 2012,12,07-нд Говьсүмбэр аймагт Боржигдай цэцэн яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө...
  • * * * бичлэгт Зочин (зочин): 2012,12,07-нд Говьсүмбэр аймагт Боржигдай цэцэн яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө...
  • БАГА ГАЗРЫН ЧУЛУУ бичлэгт Зочин: Бага газрын чулуу гэж Дундговь аймгийн нутагт байдаг газар юм...
  • * * * бичлэгт Зочин: shn shuleg
  • БАГА ГАЗРЫН ЧУЛУУ бичлэгт bdu: ym asuuh gesiima baga gazriin chuluu gej nerlesen nernii utgiig n medhuu mash ih hereg bolood bga..
  • Тэр миний од бичлэгт Зочин:
  • * * * бичлэгт Зочин (зочин): saihan shuleg bna...
  • Цэрэг эр бичлэгт Зочин (зочин): hi
  • МОНГОЛ бичлэгт Зочин:

Дуу хөгжим



MusicPlaylist
Music Playlist at MixPod.com

Толь бичиг

Болор толь



Үг холбох?
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
74463 удаа нээгдэв.
2013 © Энд дарж үндсэн хуудсаар сонго

* * *

2010-12-04, 14:37


Өлгийтэй үр минь уйлна
Өвөр дээр минь дуулна
Хүн гэмээнэ хүн
Өлгий дотроо бүүвэй бүүвэй
Хүслийн гэгээн заяа
Өсөж өндийнөө бүүвэй бүүвэй
Зулзаган цагаан амь
Үймрэн уйлна бүүвэй бүүвэй
Зуун зууны дараах
Өрлөг түүх бүүвэй бүүвэй

                          1997.10.12
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 193 удаа

* * *

2010-12-04, 14:22
Нийтэлсэн P. Enkhbayar


Бидэрт  халиуныхаа
Сайварлах алхааг дөмөлзүүлсээр
Би ижийдээ очихсон гэж
Сайхан хүслэнгээ үймүүлтэл
"Баян-Эрхтийн" уул минь
Цэнхэрлэн цэнхэрлэн асалдаваа
Баяр гунигийн нулимс
Цэн цэнгээр асгарваа.

Сундалсаар арсалдах уулсаа
Цэцгэнд нь бялууртал аргадья даа
Сувдраад асгарах нулимсаа
Сэтгэлдээ нуусхийгээд ариусгая даа

                                   1996.08.20

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 153 удаа

* * *

2010-12-04, 14:15
 Дурсамж хайрламаар
Дулаан харц сэтгэл нэхээд л
Дутуу жаргалан
Илүү зовлон энгэр цоргиод л
            Ээ халаг
            Ижий минь алгаа
Тогоотой сүү дэврэхэд
Уулгалаад босох
Тормондоо Ингэ гунганахад
Урдаас нь налайтал тосох
            Ижий минь алгаа
            Ээ халаг.......
 
                              1998 он

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 148 удаа

* * *

2010-12-04, 13:59
2010 оны 11-р сарын 30 Нийтэлсэн P. Enkhbayar

Таана нялхарч сугсалзсан
Талын жаахан уулаа би сандаг
Ижилгүй ганц бурхан
Ижийгээ би санадаг шиг
Эрвээхэй гангарч согтсон
Эрхэтийн уулаа би санадаг.
Ижийг минь нуучихсан
Салхит ууландаа очихсон
Эрдэнийн гал цэцэг
Чөдгөрийнх нь гэрэлд тоглохсон
Ижилгүй ганц бурхан
Ижийгээ би санадаг шиг
Эврээхэй гангарч согтсон
Эрхэтийн уулаа би санадаг аа.
                                
                                    2004.01.10

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 161 удаа

Чамайг эзгүйд бичсэн шүлэг

2010-12-04, 13:32
Аавын минь шүлгүүд
2010 оны 11-р сарын 30 Нийтэлсэн P. Enkhbayar

Хань минь чамайг эзгүй явахад

Халуу түгсэн гэр минь зэврээд

Гандмал намрын өнгө шиг сэтгэл бүүдийгээд

Галын бурхан чи минь сэм сэмхэн үгүйлэгдэх юмдаа.

Чамайг харин алсаас ирэхэд

Час улаан наран тооноор шургачин

Гэгээ гэрэл илч халуун төөнөөд

Гэрийн хаяа эрийн заяа сэргээд явчих юмдаа

Хань минь хань минь гэгч

Яасан их илч гэрэл байдаг юм бэ?

Хайхарч мэдэлгүй би

Ямар их удсан юм бэ?

Гэргий ханийнхаа эзгүйд

Бичсэн шүлэг минь

Гэгэлхэн намрын өнгө аяс шиг

Зэвэргэн болчихдог юм бай...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 277 удаа
Эхлэл | << өмнөх | Нийт: 6-с 5-р хуудас. | дараах >>



ЦАГ БОЛ АЛТ



Миний монголд яаг одоо...

ХУУР ДАГАСАН АЯЛГУУ

Ангилал

  • Хөх өвсний ааг хэмээхүй зөн совингийн зүрхэн татлага
  • Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага
  • Чанад хол орших далд совингийн дуун түрлэг
  • Миний араншин 1995 он
  • Маргад

Шинэ бичлэгүүд

  • Гүнж
  • МАРГАД МИНИЙ ОХИН
  • АНАР МАРГАД
  • АНАР МАРГАД
  • АНАР МАРГАД
  • >>Архив...


Холбоосууд

2013 © ХУУР ДАГАСАН АЯЛГУУ