Оройтсон боржигоны намар
Тэнгэрийн мэлмийд үлдэх
Даль жигүүртний өргөл
Тэрлэг гандааж жаргах
Далдуу цайлган сэтгэл
Навчис цэцэгсийн амин
Онгод сүлсэн найраг
Нар хурын шимэн
Оройтсон боржигоны намар
Буцах шувуудын ганганаанд
Чимээ аядан дүнсийнэ
Будант уулсын зулайгаас
Чийглэг салхин амсана
Оройтсон боржигоны намар
Тогоруудын цуваанд уймарна
Олойртсон тэнгэрийн хаяа
Тогоотой сүүнд үймэрнэ
Хултай айрганд алтрах
Үүлэн чөлөөний наран
Хуурын татлаганд эгшиглэх
Үзэсгэлэнт боржигоны намар
Үелээ мянган толгод
Агийн сөлөнд нялхарна
Үйзэн цэнхэр талын
Алтлаг толионд жаргана.
...


Бичлэг тандагч