Блогийн бичигчид

П.ЭНХБАЯР



Шинэ сэтгэгдлүүд

  • Тэр миний од бичлэгт Зочин: гоё шүлэг
  • * * * бичлэгт Зочин: 2012,12,07-нд Говьсүмбэр аймагт Боржигдай цэцэн яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө...
  • * * * бичлэгт Зочин (зочин): 2012,12,07-нд Говьсүмбэр аймагт Боржигдай цэцэн яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө...
  • БАГА ГАЗРЫН ЧУЛУУ бичлэгт Зочин: Бага газрын чулуу гэж Дундговь аймгийн нутагт байдаг газар юм...
  • * * * бичлэгт Зочин: shn shuleg
  • БАГА ГАЗРЫН ЧУЛУУ бичлэгт bdu: ym asuuh gesiima baga gazriin chuluu gej nerlesen nernii utgiig n medhuu mash ih hereg bolood bga..
  • Тэр миний од бичлэгт Зочин:
  • * * * бичлэгт Зочин (зочин): saihan shuleg bna...
  • Цэрэг эр бичлэгт Зочин (зочин): hi
  • МОНГОЛ бичлэгт Зочин:

Дуу хөгжим



MusicPlaylist
Music Playlist at MixPod.com

Толь бичиг

Болор толь



Үг холбох?
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
74469 удаа нээгдэв.
2013 © Энд дарж үндсэн хуудсаар сонго

****** ****** ******

2010-12-04, 13:31
2010 оны 11-р сарын 30 Нийтэлсэн P. Enkhbayar

Орь дуу хадааж

Ижий минь надаар гоёсон шиг

Орчлонд би хүмүүн заяаг олохдоо

Өөр өөрийгөө зөндөөн их гоёсоон

Сайхан ижийнхээ  хэвлийд

Булбарайхан биеэ нууж гоёсон

Сар нарны тэнгэр

Бурхадаар нь шүтэж гоёсон

Ижий дагиныхаа

Суут ухаанаар нь гоёсон

Их л намуухан Хэрлэнгийнхээ

Сувдан усаар нь гоёсон

Нэхий өлгийдөө

Нэг нас бүтэн биеэ гоёсон

Нэрэн Жагай ламын хайрласан

Нэрээр нь дуудуулж өөрийгөө гоёсон

Өвгөд хөгшидийнхээ

Үлгэр домгоор нь гоёсон

Өрөөлийг аргадан

Өр зүрхний хайраар ...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 151 удаа

Миний араншин

2010-12-04, 13:29
Аавын минь шүлгүүд
2010 оны 11-р сарын 30, Нийтэлсэн P. Enkhbayar

Гэрэлт дэлхий дүүртэл

Гэзэг үсэндээ ширэлдэх

Гэнэ гэнэхэн гэгэлзэвч

Гэргий чам шигээ гэрэлтэх

       Миний араншин

       Дураар араншин

Бусдын үгэнд сөгдөж мөргөмгүй

Буруу бүхэнд согтож жаргамгүй

Буурал сэвлэгээ үнэрлүүлж мөнхөрмөөр

Бурхан сэтгэлээ үерлүүлж дуулмаар

       Миний араншин

       Дураар араншин

                                     2000,06.06...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 282 удаа

Гурван тэсийн элс

2010-12-04, 13:27
Аавын минь шүлгүүд
2010 оны 11-р сарын 30, Нийтэлсэн P. Enkhbayar

Бүжинхий бор салхиндаа эрхсэх

Монгол алтан элс

Бүүрэг түшсэн заяандаа элгэмсэх

Мөнхийн алтан ус

Дөрвөн зүгийн тэнгэртээ

Дөлөөр шүхэрлэж дүрэлзэнэ

Дөмөн үүрсэх нутагтаа

Дөрөө шүргэж дөмөлзөнө.

Гурван тэсийн элс

Алтаар нуриглаж урсана.

Гучин гурван говийнхоо

Амин сүлдийг дуулж урсана

                          1999,06,10...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 592 удаа

Миний шүлгээ.... гэж

2010-12-04, 13:26
Аавын минь шүлгүүд
2010 оны 11-р сарын 29, Нийтэлсэн P. Enkhbayar

Дөрвөн цагийн эргэлтэнд

Дураараа нүүх

Дөчин зууны дараа

Дурсамж мэт үлдэх

Миний шүлгээ...гэж

Мичид шүргэх Алтайн салхин буюу

Хүний зүрхэнд хөг нэмэх

Хөх талын араншин

Гал зуны аагимд ширээгдэж

Хөлдүү өвлийн харзанд тонгочно

Наргил намрын буданд халамцаж

Яргуйт хаврын аашинд агсарна.

                                 2002 он...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 212 удаа

Ижийгээ би санана.

2010-12-04, 13:21
Аавын минь шүлгүүд
2010 оны 11-р сарын 29, Нийтэлсэн P. Enkhbayar

Сананадаа санана

Ижийгээ би санана

Санахын хармаар нялхарч

Эрхлэн санана.

Эрхийлэм харцанд нь

Хайр гэрэлтэх

Элгэн халуун тагнайд

Уураг нь амтагдах

Ижийгээ би санана.

Санана даа санана

Санчигных нь мөнгөлөгнөөс

Сүү үнэрлэж санана

Саалийнх нь зэлэн дээр

Шүлэг шигээ гэрэлтэж санана.

                                   1997 он...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 176 удаа
Эхлэл | << өмнөх | Нийт: 6-с 6-р хуудас. | дараах >>



ЦАГ БОЛ АЛТ



Миний монголд яаг одоо...

ХУУР ДАГАСАН АЯЛГУУ

Ангилал

  • Хөх өвсний ааг хэмээхүй зөн совингийн зүрхэн татлага
  • Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага
  • Чанад хол орших далд совингийн дуун түрлэг
  • Миний араншин 1995 он
  • Маргад

Шинэ бичлэгүүд

  • Гүнж
  • МАРГАД МИНИЙ ОХИН
  • АНАР МАРГАД
  • АНАР МАРГАД
  • АНАР МАРГАД
  • >>Архив...


Холбоосууд

2013 © ХУУР ДАГАСАН АЯЛГУУ