Дунд л говийн намраа...... гэж
2010-12-07,16:56
Дугараа эргэх найрынх нь
Дуун түрлэг сулдаа задгай
Дунд л говийн намраа... гэж
Дуниартсан шаргал аялгуу
Говийн хөөрдөм хүүхнүүд
Ингэтлээ сайхан дуулна гэж байдаг аа.
Гоёоны цэцэгсээ халиуртал
Ижилгүй хонгор хоолойгоор уянгалуулна
гэдэг сайхнаа
Зүүн Чойрын бүдэг сар шүлэгч хоёрын
Зүүдийг сэрээтэл уяраана гэж бас
байдаг аа
Дугараа эргэх найран дээр нь
Дуулюу даа гэтэл
Эгчмэдхэн хүүхний
Алтан бөлзөг ирмээд авав уу даа
энгэр цээжний бодол
Алдуурсхийгээд явчихлаа.
Дуу дугараа хоёрт нь халамцаж
Согтож жаргамаар сайхан
Дунд л говийн намраа... гэж
Дуу аргадаж дуниартсан нэл шаргал аялгуу
2004,09,10
Дуун түрлэг сулдаа задгай
Дунд л говийн намраа... гэж
Дуниартсан шаргал аялгуу
Говийн хөөрдөм хүүхнүүд
Ингэтлээ сайхан дуулна гэж байдаг аа.
Гоёоны цэцэгсээ халиуртал
Ижилгүй хонгор хоолойгоор уянгалуулна
гэдэг сайхнаа
Зүүн Чойрын бүдэг сар шүлэгч хоёрын
Зүүдийг сэрээтэл уяраана гэж бас
байдаг аа
Дугараа эргэх найран дээр нь
Дуулюу даа гэтэл
Эгчмэдхэн хүүхний
Алтан бөлзөг ирмээд авав уу даа
энгэр цээжний бодол
Алдуурсхийгээд явчихлаа.
Дуу дугараа хоёрт нь халамцаж
Согтож жаргамаар сайхан
Дунд л говийн намраа... гэж
Дуу аргадаж дуниартсан нэл шаргал аялгуу
2004,09,10
бичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага |
(2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 175 удаа


Бичлэг тандагч
Dejee хэзээ бичсэн: 21:17, 2010-12-07 | |
Элсэн дээр нь хөөмүүл ургадаг аймгийн төвтэй хэддээ
Эрдэмтэн мэргэдийн нэг нь болж очоогүй ч
Дундговьд авсан дунд болгон минь онц
Дундаа нэг амьтай миний нутгийнхан ганц !!!