* * *
2010-12-08,15:17
Солонгын долоон өнгө
Нарны урсгал тээсэн
Согоот булгийн усаа......гэжХолын сурагтай тэнгэрийн шувууд
Хонон өнжин үдэлдэг
Хорвоогийн нүдэн булаг
Оройтож хотолсон одод жаргадаг
Орчлонгийн садан булаг
Морь морины тартай
Тэлмэн жороо салхи нааддаг
Нар нарны хур сувдарч
Тэнгэрийн сүлд гэрэлтдэг
Согоот булгийн усаа .......гэж
Газар ижийн галт цав
Согоон цэцэгсийн аагтай
Галзуу хөх дарсаа .
1999.08.20
бичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 130 удаа


Бичлэг тандагч