ДАНЗАНГИЙН НЯМ СҮРЭНД
2010-12-16,17:23
Од түлхэлцэн өндөлзөх
Хөх өвсний шивнээнд
Онгодын хур солонгорч
Хөглөх аялгуу эгшиглэнэ
Намуухан үлгэрийн шивгээ
Хүсэл хөтөлж алс руу урсана
Нарны тоосыг эсгэн
Хүлэг морин үүрсэнэ
Эрээн цавд
Хөх өвс ургана
Энэ хавьд
Их өвс уярна
Зүггүй холын бодол
Хөлд ороолдоно
Зүсэр шивэр бороонд
Хүслийн онгод дэвэрнэ
Ган гачаалд
Гандчихаагүй их өвс
Гал усанд
Мандчихаагүй хөх өвс
Дорнын тэнгэр
Ой мод шиг шуугина
Домгийн мэлмий цуучиж
Од түлхэлзэн өндөлзөх
Намдуу намдуухан аяс
Хээр талдаа уянгалана
Нарны тоосыг эсгэн
Хэрлэн цалгитал хүлэг үүрсэнэ