Үүлэн чөлөөний нар
2010-12-16,17:24
Үд хэвийх агшин
Хонгор зүрхний цохилон
Үүлэн чөлөөний наран мэт
Ховорхон заяаны насан минь
Ухаарлын учиг хөвөрдөж
Үнэний амьсгалд хэрсүүжнэ
Уярал билгийг аргадаж
Үхлийн гал өлгийднө
Сарьнаж амжаагүй бодлын
Үзүүр хөглөн цойлох
Санаа адгуу хүслэн
Үүлэн чөлөөний наран мэт
Хаа нэгтээ бүүдийвч
Халуун зүрхний цохилон
Орчлонд амьд домгийн
Оньч задлан мэлмэрч
Хөх галын охь шимсэн
Хүний зүрхэнд очоогүй үг мэт
Үүлэн чөлөөний наран
Үд хэвийх агшин миний насаа