Блогийн бичигчид

П.ЭНХБАЯР



Шинэ сэтгэгдлүүд

  • Тэр миний од бичлэгт Зочин: гоё шүлэг
  • * * * бичлэгт Зочин: 2012,12,07-нд Говьсүмбэр аймагт Боржигдай цэцэн яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө...
  • * * * бичлэгт Зочин (зочин): 2012,12,07-нд Говьсүмбэр аймагт Боржигдай цэцэн яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө...
  • БАГА ГАЗРЫН ЧУЛУУ бичлэгт Зочин: Бага газрын чулуу гэж Дундговь аймгийн нутагт байдаг газар юм...
  • * * * бичлэгт Зочин: shn shuleg
  • БАГА ГАЗРЫН ЧУЛУУ бичлэгт bdu: ym asuuh gesiima baga gazriin chuluu gej nerlesen nernii utgiig n medhuu mash ih hereg bolood bga..
  • Тэр миний од бичлэгт Зочин:
  • * * * бичлэгт Зочин (зочин): saihan shuleg bna...
  • Цэрэг эр бичлэгт Зочин (зочин): hi
  • МОНГОЛ бичлэгт Зочин:

Дуу хөгжим



MusicPlaylist
Music Playlist at MixPod.com

Толь бичиг

Болор толь



Үг холбох?
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
74483 удаа нээгдэв.
2013 © Энд дарж үндсэн хуудсаар сонго

"ХӨХ ӨВСНИЙ ААГ" хэмээхүй зөн совингийн зүрхэн татлага дөрвөн мөртүүдийн үргэлжлэл

2010-12-10, 13:57

Шармал алтан Хэрлэнгийн хүндий

Шаргал шаргал гэгээтэй

Шаргачин голдуу зээр

Олоон олон янзагатай

          ***   ***   ***

Сэлүүн талын салхи

Дураараа хэснэ

Сэтгэлийн минь үзүүрт

Дурлалт чи минь оршино.

          ***    ***    ***

Эрэвгэр хөөрхөн бутан дотор

Халиуны зулзага бялуурч согтоно

Энэ л шөнийн бурхан сэтгэл

Хар дарсан зүүднээс сэрж нялхарна.

         ***     ***     ***

Шармал алтан навчис

Нарны тоосыг эсгэж божинэ

Шанх ороосон салхинд элгэмсэж

Намаржааны хөлөөр шилэрч буцна.

         ***    ***    ***

Шаргал навчисаа гүвсэн модод

Шаналан энэлэн гансард...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Хөх өвсний ааг хэмээхүй зөн совингийн зүрхэн татлага | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 191 удаа

"ХӨХ ӨВСНИЙ ААГ" хэмээхүй зөн совингийн зүрхэн татлага дөрвөн мөртүүдийн үргэлжлэл

2010-12-10, 13:48

Ангирын дуу гангарч

Сул аялгуу исгэрнэ.

Аадрын үүлс нүүгэлтэж

Сувдан зэрэглээ шилэрнэ.

         ***    ***    ***

Тэргэл сарны мөнгөн асгарт

Бодлоо нисгэе

Тэрлэг нимгэн орчлонгийн униарт

Гунигаа нимгэлье.

        ***    ***    ***

Бодол бодолдоо орооцолдон

Хүмүүний явдал тэгширнэ

Болор салхи цуучиж

Хүслийн чагатга алдуурна.



Монгол наадмын торгон дэвжээ

Цол дуудна

Монхор хөх өвгөн

Гал гуайн нэр дуурсана.

*********

Агсаруу шүлэгчийн зүрх

Найргийн гал өрдөнө.

Алтан солир шатаж

Тэнэг бодол урвана.

*******

Ижилгүй ганцхан шарга

Хэрлэн цалигтал үүрсэнэ.

Ижий минь ...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Хөх өвсний ааг хэмээхүй зөн совингийн зүрхэн татлага | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 173 удаа

"ХӨХ ӨВСНИЙ ААГ" хэмээхүй зөн совингийн зүрхэн татлага дөрвөн мөртүүд

2010-12-10, 12:33

Их их өвс

Давалгаалан эрчилнэ

Идэр насны

Даруухан хайранд элгэмсэнэ.

            ***  ***  ***

Хаврын хавартаа

Шувуудын ганганааг анирлан

Хайр нэхэн

Чулуудын шивнээг аргадана.

1994 он


               ***   ***   ***


 “Малахын”- их тал

Мичид жилийн зүүд эсгэнэ

Манхан хөх асартаа

Миний багын дуу нисгэнэ


              
***   ***   ***


Борог өвс

Бал шүүсээ асгаж

Босоо төрсөн унагадын

Алтан туурай угаана


              
***   ***   ***


Энэ хаврын цэнхэрлэг аяс

Мөөмөн толгод гоёж гижигдэнэ.

Их талын цэлэлзэх хаяа алс

Мөнгөн зэрэглээ хүлхэж гэрэ...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Хөх өвсний ааг хэмээхүй зөн совингийн зүрхэн татлага | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 227 удаа

* * *

2010-12-08, 15:58

Гэнэ гэнэхэн би

Гэгэлзтэл дуулмаараа

Гэрэл сүүдрийг ч

Гэтэлж туучмаараа

Гэвч ... чинийхээ

Гил хархан

Гэзэгний чинь үнэрт

Хайраар гэрэлтэж

Шүлэг шигээ

Шал согтуурхаж

Хань чамдаа эрхлэн

Халамцаж жаргадаг аа

                                                                          1999.11.23
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 112 удаа

* * *

2010-12-08, 15:56

Бэлд нь хөллөн

Би өндийж боссон

Газар ижийн

Ганц амин

 

Уулсаа гэж уулс

Ухаарлын цэнхэр уянга

Эгэл насыг минь

Ивээх их тэнгэр

 

Амь амьдралын

Алтан титэм

Мичид шүргэм энэ олон уулс

Миний амин түшиг ээ

                                                      1998 он

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 153 удаа
Эхлэл | << өмнөх | Нийт: 23-с 15-р хуудас. | дараах >>



ЦАГ БОЛ АЛТ



Миний монголд яаг одоо...

ХУУР ДАГАСАН АЯЛГУУ

Ангилал

  • Хөх өвсний ааг хэмээхүй зөн совингийн зүрхэн татлага
  • Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага
  • Чанад хол орших далд совингийн дуун түрлэг
  • Миний араншин 1995 он
  • Маргад

Шинэ бичлэгүүд

  • Гүнж
  • МАРГАД МИНИЙ ОХИН
  • АНАР МАРГАД
  • АНАР МАРГАД
  • АНАР МАРГАД
  • >>Архив...


Холбоосууд

2013 © ХУУР ДАГАСАН АЯЛГУУ