* * *
Хайрын харц нь
Надтай ирмэлцэх
Халуун зүрх нь
Нар шиг төөнөх
Чи гэж би
Чийг даасан
Бор үдшийн
Босго давсан алхаа
Өглөгийн гэгээ
Чам руу цацрах
Өр өмлөн сэтгэл
Чам шиг дүрэлзэх
Би гэж чи
Бидэн хоёр гэж
Бие бие рүүгээ асалдах
Хайрын гал...
1999.10.05


Бичлэг тандагч