Блогийн бичигчид

П.ЭНХБАЯР



Шинэ сэтгэгдлүүд

  • Тэр миний од бичлэгт Зочин: гоё шүлэг
  • * * * бичлэгт Зочин: 2012,12,07-нд Говьсүмбэр аймагт Боржигдай цэцэн яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө...
  • * * * бичлэгт Зочин (зочин): 2012,12,07-нд Говьсүмбэр аймагт Боржигдай цэцэн яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө...
  • БАГА ГАЗРЫН ЧУЛУУ бичлэгт Зочин: Бага газрын чулуу гэж Дундговь аймгийн нутагт байдаг газар юм...
  • * * * бичлэгт Зочин: shn shuleg
  • БАГА ГАЗРЫН ЧУЛУУ бичлэгт bdu: ym asuuh gesiima baga gazriin chuluu gej nerlesen nernii utgiig n medhuu mash ih hereg bolood bga..
  • Тэр миний од бичлэгт Зочин:
  • * * * бичлэгт Зочин (зочин): saihan shuleg bna...
  • Цэрэг эр бичлэгт Зочин (зочин): hi
  • МОНГОЛ бичлэгт Зочин:

Дуу хөгжим



MusicPlaylist
Music Playlist at MixPod.com

Толь бичиг

Болор толь



Үг холбох?
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
74392 удаа нээгдэв.
2013 © Энд дарж үндсэн хуудсаар сонго

Гурван хайлаас

2010-12-16, 16:36

Нар аргамжсан уулын сүүдрээс

Алс зайдуу

Насны гал учрахын заяа

Амсахын золгүй

Үүрээ зассан шувуудыг

Саглагар саглагар  иөчиртөө тээсэн

Өндөг амилах халуун өлгий

Салхи шуурганд элэх моддын үлгэр

Гурван хайлаас

Талын судаанд зүүрмэглэнэ

Гундахгүй гандахгүйн дуулийг

Тас шувуудын далавчин доор хүүрнэнэ

Шувуудын жиргээг өлгийдөж

Далавчны нь сүүдэрт сэрүүцсэн

Өндөг өхөөрдөж ангаахайн үүр тээсэн

Өвгөн хайлаас гурван хайлаас

                                                        1995.04.21

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Миний араншин 1995 он | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 160 удаа

Чамд

2010-12-16, 16:35

Таана шимсэн униар

Салхинд сөгдөөд адгуу

Талст мөнгөн одод шиг

Худаг руу цувсан адуу

Чандмалж буусан гурван гэр

Харахад нэг л содон ч

Чамдаа хэлэх гээд удсан

Хайрын үг минь годон

Хөллөөд боссон утаа

Тэнгэр зээглээд аядуу

Дөлөөд холсон униар

Тэмээдийн бөхөнд согтуу

Тэнгэр тэмээ хоёрын

Чимээ анирлах агшин

Тэнд миний хүслэн

Чи минь байгаа гэхээс

Бадамлах цэцгийн үнэрт

Агдаж буусан эрвээхэй шиг

Баясал аясалын гэгээ

Аяар аяархан намирна

                                     1995.04 .14

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Миний араншин 1995 он | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 166 удаа

Чиний минь сэтгэл

2010-12-16, 16:29

Цэнхэр цэнхэр тэнгэр

Ариусгалын  гал шиг цэмцгэрээ

Чиний минь суугаа нутаг

Агийн тал шиг цэлгэрээ                                                 

Цэцэгт хангайн тэнгэр

Зөөлөн борооны дуслаа

Чи минь харин наддаа

Зүрхэнд хоргодох агираа

Сар тунарах үдшийн тэнгэр

Үелээ мяндсан оддын зэрэглээ

Сайхан төрсөн чи минь

Үзэсгэлэн гоо хонгор зулаа

Боржигон нутгийн тэнгэр

Найр наадмын түрлэг гурван дугараа

Бодол сүлсэн чиний минь мишээл

Намайгаа хөглөсөн шүлгийн минь дуун

                                                                   1995.04.20

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Миний араншин 1995 он | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 174 удаа

Миний араншин шүлэг

2010-12-13, 20:35

Галтай зуны

Жаварт хэрсүүжиж

Хөлдүү өвлийн

Харзанд тонгочихсон

Наргил намрын

Буданд халамцаж

Яргуйт хаврын

Аашинд нь агсрахсан

Хэрсүү явсны минь тэмдэг

Сураар ороолгосон совин шиг

Хэдэр араншинтай

Сул задгай шүлэг минь

Дэлхий орчлонг ороолгох

Салхи шуурга мэт

Дээлтэй зүрхнээс асах

Миний араншин

                                     1995 он

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Миний араншин 1995 он | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 903 удаа

НАМАР БОЛОО ЮМ БАЙЛГҮЙ

2010-12-13, 20:33

Наран тогоруутай тэнгэр бүүдийгээд

Найр наадам огтолж хэнзлээд

Налайсан шаргал өдрүүд алгаа

Намар болоо юм байлгүй

Хээр талын

Буйдхан нуурын хөл татарчээ

Хэдэн бор галуу нь

Буцаа юм байлгүй

Насны гэгээн хүслэн гэгэлзээд

Наргил шаргил дэнж эл хульхан болж

Нар айраг хоёрын сураг бүр алдуурчээ

Намар оройсоо юм байлгүй

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Миний араншин 1995 он | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 417 удаа
Эхлэл | << өмнөх | Нийт: 23-с 5-р хуудас. | дараах >>



ЦАГ БОЛ АЛТ



Миний монголд яаг одоо...

ХУУР ДАГАСАН АЯЛГУУ

Ангилал

  • Хөх өвсний ааг хэмээхүй зөн совингийн зүрхэн татлага
  • Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага
  • Чанад хол орших далд совингийн дуун түрлэг
  • Миний араншин 1995 он
  • Маргад

Шинэ бичлэгүүд

  • Гүнж
  • МАРГАД МИНИЙ ОХИН
  • АНАР МАРГАД
  • АНАР МАРГАД
  • АНАР МАРГАД
  • >>Архив...


Холбоосууд

2013 © ХУУР ДАГАСАН АЯЛГУУ