Блогийн бичигчид

П.ЭНХБАЯР



Шинэ сэтгэгдлүүд

  • Тэр миний од бичлэгт Зочин: гоё шүлэг
  • * * * бичлэгт Зочин: 2012,12,07-нд Говьсүмбэр аймагт Боржигдай цэцэн яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө...
  • * * * бичлэгт Зочин (зочин): 2012,12,07-нд Говьсүмбэр аймагт Боржигдай цэцэн яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө...
  • БАГА ГАЗРЫН ЧУЛУУ бичлэгт Зочин: Бага газрын чулуу гэж Дундговь аймгийн нутагт байдаг газар юм...
  • * * * бичлэгт Зочин: shn shuleg
  • БАГА ГАЗРЫН ЧУЛУУ бичлэгт bdu: ym asuuh gesiima baga gazriin chuluu gej nerlesen nernii utgiig n medhuu mash ih hereg bolood bga..
  • Тэр миний од бичлэгт Зочин:
  • * * * бичлэгт Зочин (зочин): saihan shuleg bna...
  • Цэрэг эр бичлэгт Зочин (зочин): hi
  • МОНГОЛ бичлэгт Зочин:

Дуу хөгжим



MusicPlaylist
Music Playlist at MixPod.com

Толь бичиг

Болор толь



Үг холбох?
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
74393 удаа нээгдэв.
2013 © Энд дарж үндсэн хуудсаар сонго

МОНГОЛ

2010-12-13, 20:31

Монгол гэж

Дорно өрний

Өргөрөг уртрагийн туйл

Домог хэлхсэн

Өнө эртний дууль

Монгол гэж

Дээдсийнхээ хүчинд

Дээлтэйгээ үлдсэн

Хорвоод ганцхан

Хосгүй дурсгал

Монгол гэж

Дэлхийн давцанд

Дээшээгээ асах

Ураг төрлийн хэлхээтэй

Улаан галын урсгал

Монгол гэж

Цагаан сүлдээ тахисан

Цацал мөнгөн гялбаа

Хүрэл илдээ атгасан

Хүннү сүннүгийн улбаа

Монгол гэж

Нүгэлт мичид жилийг

Нүдээрээ үзсэн ч

Буянаа бараагүй

Бурхад.

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Миний араншин 1995 он | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 472 удаа

МИНИЙ ШҮЛЭГ

2010-12-13, 20:30

Бодлын хуй од түлхэлцэн

Алган дээр минь эрхэсэнэ

Борроны дусал шиг ариухан

Амьдын жаргалаас

Эгшигийн шад хөхөлцөж

Миний шүлэг

Эрхэсийн зайнд

Дураараа тоггочно

Хүний зүрхэнд үг хэлэх гэж

Овооны тахилганд чулуу нэмэх гэж

Хөх тэнгэрт сүү өргөх гэж

Хөрс дэлхийн үндэс аргадах гэж

Гал улаан зүрх минь

Эгшигээр ноцож цохилно

Гариг эрхэсийн зайнд

Миний шүлэг дуугаар амилна.

                                                            1994.12.24

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Миний араншин 1995 он | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 395 удаа

ГАЛ ГУАЙ

2010-12-13, 20:29

Тээр жилийн наадам дээр

Дурдан тэрлэгэндээ багтаж ядаад

Тэнгэр сүлсэн их тоос гэж

Дурантайгаа хамт өндөлзөж

Намхан хөх өвгөн

Морьд минь гэж уулгална

Нарны тоосыг сүвлэн

Монгол өвгөн учирлана

Тээр жилийн наадам

Дурдан тэрлэгэндээ биш

Тэнгэр сүлсэн их тоостой

Морьдын минь буян байсан юмсанж

Наадам наадмын дэвжээг мялаасан

Ажнай хурдан хүлэг

Нялгын минь

Адууны сор манлай байж

Тэгэхэд би

Жаахан хүүхэд явж

Тэг дөрвөлжин

Хөх өвгөн

Гал гуай байж

Тэрлэгнийхээ хээ шиг

Сэтгэлийн хээ нь бүтэн

Тэр нэгэн хөх өвгөн

Сэрэхгүй зүүдний уяа

Ухааны их тэнхэл

Хүн шиг хүний сод мэргэн

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Миний араншин 1995 он | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 279 удаа

БАГА ГАЗРЫН ЧУЛУУ

2010-12-13, 20:28

Хүйн холбооны тэнхлэг

Хөхрөх нэгэн бөмбөлөг

Сүү шиг ариухан өнгөлөг

Сүүдэр харахгүй мөнгөлөг

Хөллөж буусан

Амьд дөрвөн бэрх

Хөхөрч дуниартсан

Аргил говийн зүрх

Их газрын хүйлэн

Бага чулууны дуун

Энэ миний

Балчир насны суун

Энгэр задгайрч саамширна

Ижий газрын мэлмий

Тэнгэр задрааж мэдэх

Ихэмсэг догшин чулуу

Хорол мөнгөн чагтага

Тэнгэрийн торгон залаа

Холын холд наадах

Тэлмэн жороо тэшээ

Элэг бүтэн заяандаа

Эрхсэх халтар чулуу

Эмтэлж жаахан хөндвөөс

Эмзэг гоморхолын нулимс

Их газрын хүйлэн

Торго шиг зөөлөн мэлмий

Илбэн цэнхэр говийн

Томоо суусан уулын чулуу

Зады...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Миний араншин 1995 он | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 627 удаа

ЖАНЖНЫ ТАЛБАЙ

2010-12-13, 20:27

Сүмбээдэйн нумнаас ассан

Сүүдрээ дагуулж ниссэн

Жаргалтай цагийн ангир

Жанжин Сүхийн минь хонгор

Хуй салхи шиг омголон давхилтай

Хувьсгалын морин орчлонг дэлдэнэ

Сая сая ардынхаа зүрхэнд

Сүлдэт алтан хийморио залсан

Сайхан Монгол орныхоо

Сүү өргүүлэх хоймороо тэлсэн

Жанжны минь талбай

Жаргалтай цагийн дуулал

Ивээлгийн салхинд наадах

Эх орны минь эгшиглэн

Сүлдэт улсын минь

Босго тэнцүү хоймор

Сөхөрч унахгүй

Босоо тэнцэхийн эхлэл

Эцэс төгсгөлгүй

Заяа тэгшхэн өлгий

Ирээдүйн зуунуудын

Жаргал сүлсэн домог жанжны минь талбай

                                                 ...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Миний араншин 1995 он | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 220 удаа
Эхлэл | << өмнөх | Нийт: 23-с 6-р хуудас. | дараах >>



ЦАГ БОЛ АЛТ



Миний монголд яаг одоо...

ХУУР ДАГАСАН АЯЛГУУ

Ангилал

  • Хөх өвсний ааг хэмээхүй зөн совингийн зүрхэн татлага
  • Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага
  • Чанад хол орших далд совингийн дуун түрлэг
  • Миний араншин 1995 он
  • Маргад

Шинэ бичлэгүүд

  • Гүнж
  • МАРГАД МИНИЙ ОХИН
  • АНАР МАРГАД
  • АНАР МАРГАД
  • АНАР МАРГАД
  • >>Архив...


Холбоосууд

2013 © ХУУР ДАГАСАН АЯЛГУУ