Блогийн бичигчид

П.ЭНХБАЯР



Шинэ сэтгэгдлүүд

  • Тэр миний од бичлэгт Зочин: гоё шүлэг
  • * * * бичлэгт Зочин: 2012,12,07-нд Говьсүмбэр аймагт Боржигдай цэцэн яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө...
  • * * * бичлэгт Зочин (зочин): 2012,12,07-нд Говьсүмбэр аймагт Боржигдай цэцэн яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө...
  • БАГА ГАЗРЫН ЧУЛУУ бичлэгт Зочин: Бага газрын чулуу гэж Дундговь аймгийн нутагт байдаг газар юм...
  • * * * бичлэгт Зочин: shn shuleg
  • БАГА ГАЗРЫН ЧУЛУУ бичлэгт bdu: ym asuuh gesiima baga gazriin chuluu gej nerlesen nernii utgiig n medhuu mash ih hereg bolood bga..
  • Тэр миний од бичлэгт Зочин:
  • * * * бичлэгт Зочин (зочин): saihan shuleg bna...
  • Цэрэг эр бичлэгт Зочин (зочин): hi
  • МОНГОЛ бичлэгт Зочин:

Дуу хөгжим



MusicPlaylist
Music Playlist at MixPod.com

Толь бичиг

Болор толь



Үг холбох?
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
74490 удаа нээгдэв.
2013 © Энд дарж үндсэн хуудсаар сонго

* * *

2010-12-08, 15:47

Мичид шүргэм

Энэ олон уулс магад

Миний нутгийн

Алтан зурлаг буюу

 

Холын холд

Цэнхэрлэн дуниартах

“Хоёр хөөт” уулын минь

Цэцэн даллага мөснөөс мөн болой

                                                2000.07.08
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 146 удаа

* * *

2010-12-08, 15:43

Агтлаг өндөр ууланд

Агар зандан омогшино

Аав ижийн минь аашинд

Алтан сургаал домогшино

 

Эрхэтий хайрхан ууланд

Будан манан огшино

Ижий аавын хайранд

Бурхан сургаал оршино

                                                                   2002.01.10
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 142 удаа

* * *

2010-12-08, 15:40

Цэн цэнгийн бүжин бор салхитай

Цээжинд хөлрөх бүгээн гэгээн  гунигтай

Янагийн цагаан саран наран уулнаа

Янжинлхам бурханы сайхан зүүд нялхамсах

 

Тэр цагт би үгээ хэлсэн байна

Тэнгэрийн доор чулуун дээр шүлгээ сийлсэн байна

Амьнаас ч үнэтэй үнэн үгээ

Алтаар бус цусаараа зурсан байна

 

                                                                             2003.03.16

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 156 удаа

* * *

2010-12-08, 15:38

Зөн совингийн холхиос

            Наран мандах мэт

Зүрхний алтан навчис руу

               Саран шагайх мэт

Шаргал шаргал аялгуу

                 Сэтгэлд урсана

Шанх ороосон салхи нь

                  Сэвэлзсээр ирнэ

Нарны торгон сэжүүр

                     Хоймор мялаах мэт

Насны мөнгөн хур

                    Хийморь сэргээх мэт

Цэнхэр цэнхэр аялгуу

                  Цээжинд үүрсэнэ

Чиний минь үг

                    Сэтгэлд ирнэ

 

 

                                                                     2002.04.10

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 196 удаа

* * *

2010-12-08, 15:37

Сэр сэр салхин сэвэлзлээч

Ганы халууныг ямар сэрүүцүүлэх биш дээ

Сэтгэл адган дэвэлзлээ ч

Гал насны  аагийг сэдэрүүлэх биш дээ

 

Тэнгэрийн хур шившлэн асгарлаа ч

Хүлгийн тоос намдах биш дээ

Тэнэг мунхагийн заяа асгарлаа ч

Хүний араншин ямар наслах биш дээ.                                         
                                                                                                    1999.10.10 Чойр

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 145 удаа
Эхлэл | << өмнөх | Нийт: 23-с 17-р хуудас. | дараах >>



ЦАГ БОЛ АЛТ



Миний монголд яаг одоо...

ХУУР ДАГАСАН АЯЛГУУ

Ангилал

  • Хөх өвсний ааг хэмээхүй зөн совингийн зүрхэн татлага
  • Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага
  • Чанад хол орших далд совингийн дуун түрлэг
  • Миний араншин 1995 он
  • Маргад

Шинэ бичлэгүүд

  • Гүнж
  • МАРГАД МИНИЙ ОХИН
  • АНАР МАРГАД
  • АНАР МАРГАД
  • АНАР МАРГАД
  • >>Архив...


Холбоосууд

2013 © ХУУР ДАГАСАН АЯЛГУУ