Блогийн бичигчид

П.ЭНХБАЯР



Шинэ сэтгэгдлүүд

  • Тэр миний од бичлэгт Зочин: гоё шүлэг
  • * * * бичлэгт Зочин: 2012,12,07-нд Говьсүмбэр аймагт Боржигдай цэцэн яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө...
  • * * * бичлэгт Зочин (зочин): 2012,12,07-нд Говьсүмбэр аймагт Боржигдай цэцэн яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө...
  • БАГА ГАЗРЫН ЧУЛУУ бичлэгт Зочин: Бага газрын чулуу гэж Дундговь аймгийн нутагт байдаг газар юм...
  • * * * бичлэгт Зочин: shn shuleg
  • БАГА ГАЗРЫН ЧУЛУУ бичлэгт bdu: ym asuuh gesiima baga gazriin chuluu gej nerlesen nernii utgiig n medhuu mash ih hereg bolood bga..
  • Тэр миний од бичлэгт Зочин:
  • * * * бичлэгт Зочин (зочин): saihan shuleg bna...
  • Цэрэг эр бичлэгт Зочин (зочин): hi
  • МОНГОЛ бичлэгт Зочин:

Дуу хөгжим



MusicPlaylist
Music Playlist at MixPod.com

Толь бичиг

Болор толь



Үг холбох?
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
74384 удаа нээгдэв.
2013 © Энд дарж үндсэн хуудсаар сонго

Эссэ шүлэг

2010-12-16, 17:14

Цас мөс шиг хүйтэн агаад

Сэрэхүй зүүд намайг тарчилгана

Цэцэг ногооноос сарнай дэлгэрэх мэт

Сэтгэлийн цагаан солионоос шүлэг хэсүүчлэнэ

Хэсүүчилсэн тэр шүлэг сэтгэлийн минь өнгө

Хүнд болон надад үлдэх өөр өөр үг

Атаархал хорсол дэвэрч буцлаад

Амьдыг амьдаар нь зовоож тарчилгана

Алсын салхинаас аяс намуухан боллод

Алаг дэлхий үлгэр шивнэнэ

Аядуухан тэр үлгэр хорвоогийн үнэн

Аяа миний хоёр биш ганц амин

                                                 1995 он

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Миний араншин 1995 он | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 196 удаа

Хөөрхий

2010-12-16, 17:03

Ботгон аялгуу нарны цацалдаа

Томоо алдарсан говийн

Бороо дусдаггүй

Торгон зулай хөөрхий

Хул шаргал элсний

Аньсага зөөлөн мэлмий

Хур мөрөөсөх загны

Алтан сэвлэг хөөрхий

Бүүрэг түшсэн хорвоод

Бүтэн нэртэй явлаа ч

Бүрэлваа ч бурхадынхаа

Ясыг өндөлзүүлэх нь хөөрхий

Дүүрэн заяаныхаа жаргалд

Гал шиг ноцлооч

Дүнчүүр оныхоо босгон дээр

Ганзага хоосон очвол бүр ч хөөрхий

                                                  1995 он

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Миний араншин 1995 он | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 155 удаа

* * *

2010-12-16, 17:02

Сүүмэн сүүмэн өвсний шивнээ чагнаж   

Сүүмгэр үлгэр чимээгүй урсана

Улбаа дагаж сүүдэр бараадсан

Уйтайхан бодол сүжирч одоход

Тогоотой сүүнд тэнгэр бууна

Тогоруудын цуваа тэнд бас нүүнэ

Шивнээ чагнах сүүмгэр үлгэрээс

Чимээ нь үгүй урсах сүммүн өвс

Чиг аядаж тэнгэрийн хаяанд бүүдийнэ

Чиний минь суугаа тэр л зүгээс

Салхин сэвэлзэхэд

Барьц алдах хэнзхэн таананд        

                                   Сонсоогүй үг мэт

Бараан үлгэр зүрх зүснэ

Баруун уулын хэцэд сар тунарч

Багын явдал сүммүн өвсөнд үлгэр болно

                                                                      1995 он

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Миний араншин 1995 он | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 148 удаа

Тэр унага манай адууных

2010-12-16, 16:58

Соёолон морьдын тоос лугаа

Согоон цэцэгсийн үнэр агай

Саяхан гарсан

Хул хонгор унага

Салхи зүсэн эрхэсэж тонгочин

Үлийд бүдчинэ

Эгц дээшээ

Босоогоороо дэргиж

Эхийнхээ хөхөнд

Сүү эвлүүлэн зог тусах

Тэр унага манай адууных

Чингэсийн морьдын туурайг хатаана.

                                                        1995.05.28

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Миний араншин 1995 он | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 165 удаа

Говийн хөрөг

2010-12-16, 16:52

Томоо суусан уул шиг хэвлүүн

Хэлгий цагаан толгодын бэлд

Шилэрсэн ингэний оморхол дарж

Хэнзхэн тааны үнэр бууна

Тэнгэрийн зулайг бүчих үүл мэт баргар

Уй дарсан манан дунд

Тэшээ цагаан ингэний гоморхол

Улаа бутарсан говьд амилна

Загийн шугуй дамнаж бэлчих

Зандан улаан тэмээдийн бөхнөөс

Гал шаргал наран

Нуранга элс рүү алтарч унана

Ирэх буцахын хорвоод

Хасах нэмэхийн ухаан шиг

Илүү сартай миний говь

Халуун домгийн үлгэрээ

                                     1995.05.20

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Миний араншин 1995 он | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 14 удаа
Эхлэл | << өмнөх | Нийт: 23-с 3-р хуудас. | дараах >>



ЦАГ БОЛ АЛТ



Миний монголд яаг одоо...

ХУУР ДАГАСАН АЯЛГУУ

Ангилал

  • Хөх өвсний ааг хэмээхүй зөн совингийн зүрхэн татлага
  • Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага
  • Чанад хол орших далд совингийн дуун түрлэг
  • Миний араншин 1995 он
  • Маргад

Шинэ бичлэгүүд

  • Гүнж
  • МАРГАД МИНИЙ ОХИН
  • АНАР МАРГАД
  • АНАР МАРГАД
  • АНАР МАРГАД
  • >>Архив...


Холбоосууд

2013 © ХУУР ДАГАСАН АЯЛГУУ