Блогийн бичигчид

П.ЭНХБАЯР



Шинэ сэтгэгдлүүд

  • Тэр миний од бичлэгт Зочин: гоё шүлэг
  • * * * бичлэгт Зочин: 2012,12,07-нд Говьсүмбэр аймагт Боржигдай цэцэн яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө...
  • * * * бичлэгт Зочин (зочин): 2012,12,07-нд Говьсүмбэр аймагт Боржигдай цэцэн яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө...
  • БАГА ГАЗРЫН ЧУЛУУ бичлэгт Зочин: Бага газрын чулуу гэж Дундговь аймгийн нутагт байдаг газар юм...
  • * * * бичлэгт Зочин: shn shuleg
  • БАГА ГАЗРЫН ЧУЛУУ бичлэгт bdu: ym asuuh gesiima baga gazriin chuluu gej nerlesen nernii utgiig n medhuu mash ih hereg bolood bga..
  • Тэр миний од бичлэгт Зочин:
  • * * * бичлэгт Зочин (зочин): saihan shuleg bna...
  • Цэрэг эр бичлэгт Зочин (зочин): hi
  • МОНГОЛ бичлэгт Зочин:

Дуу хөгжим



MusicPlaylist
Music Playlist at MixPod.com

Толь бичиг

Болор толь



Үг холбох?
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
74497 удаа нээгдэв.
2013 © Энд дарж үндсэн хуудсаар сонго

Гурван тэсийн элс

2010-12-04, 13:27
Аавын минь шүлгүүд
2010 оны 11-р сарын 30, Нийтэлсэн P. Enkhbayar

Бүжинхий бор салхиндаа эрхсэх

Монгол алтан элс

Бүүрэг түшсэн заяандаа элгэмсэх

Мөнхийн алтан ус

Дөрвөн зүгийн тэнгэртээ

Дөлөөр шүхэрлэж дүрэлзэнэ

Дөмөн үүрсэх нутагтаа

Дөрөө шүргэж дөмөлзөнө.

Гурван тэсийн элс

Алтаар нуриглаж урсана.

Гучин гурван говийнхоо

Амин сүлдийг дуулж урсана

                          1999,06,10...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 592 удаа

Миний шүлгээ.... гэж

2010-12-04, 13:26
Аавын минь шүлгүүд
2010 оны 11-р сарын 29, Нийтэлсэн P. Enkhbayar

Дөрвөн цагийн эргэлтэнд

Дураараа нүүх

Дөчин зууны дараа

Дурсамж мэт үлдэх

Миний шүлгээ...гэж

Мичид шүргэх Алтайн салхин буюу

Хүний зүрхэнд хөг нэмэх

Хөх талын араншин

Гал зуны аагимд ширээгдэж

Хөлдүү өвлийн харзанд тонгочно

Наргил намрын буданд халамцаж

Яргуйт хаврын аашинд агсарна.

                                 2002 он...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 212 удаа

Миний шүлэг

2010-12-04, 13:24
Аавын минь шүлгүүд
18 цаг 43 минутын өмнө, Нийтэлсэн P. Enkhbayar

Бодлын хуй үд түлхэлцэн

Алган дээр минь эрхэснэ

Борооны дусал шиг ариухан

Амьдын сайхан диваажинд

Эгшигийн шад хөхөлцөж

Миний шүлэг

Эрхэсийн зайнд

Дураараа тонгочно....

                             1994,12,24
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Чанад хол орших далд совингийн дуун түрлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 426 удаа

Ижийгээ би санана.

2010-12-04, 13:21
Аавын минь шүлгүүд
2010 оны 11-р сарын 29, Нийтэлсэн P. Enkhbayar

Сананадаа санана

Ижийгээ би санана

Санахын хармаар нялхарч

Эрхлэн санана.

Эрхийлэм харцанд нь

Хайр гэрэлтэх

Элгэн халуун тагнайд

Уураг нь амтагдах

Ижийгээ би санана.

Санана даа санана

Санчигных нь мөнгөлөгнөөс

Сүү үнэрлэж санана

Саалийнх нь зэлэн дээр

Шүлэг шигээ гэрэлтэж санана.

                                   1997 он...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 176 удаа

Чи бидэн хоёр

2010-12-04, 13:13
18 цаг 24 минутын өмнө, Нийтэлсэн P. Enkhbayar

Цэгээн сарны хөх хөх туяа шиг

Гэгээн орчлонгийн дунд

Цэвцгэр хурдан шаргаа

Галаар хурайлан дуудах

Чи бидэн хоёроо...... гэж

Үд дундын наран урсгал

Цэн цэнгийн алтан бороотой

Ирэх зуунуудын амин урсгал

                          1998,10,04
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Чанад хол орших далд совингийн дуун түрлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 144 удаа
Эхлэл | << өмнөх | Нийт: 23-с 21-р хуудас. | дараах >>



ЦАГ БОЛ АЛТ



Миний монголд яаг одоо...

ХУУР ДАГАСАН АЯЛГУУ

Ангилал

  • Хөх өвсний ааг хэмээхүй зөн совингийн зүрхэн татлага
  • Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага
  • Чанад хол орших далд совингийн дуун түрлэг
  • Миний араншин 1995 он
  • Маргад

Шинэ бичлэгүүд

  • Гүнж
  • МАРГАД МИНИЙ ОХИН
  • АНАР МАРГАД
  • АНАР МАРГАД
  • АНАР МАРГАД
  • >>Архив...


Холбоосууд

2013 © ХУУР ДАГАСАН АЯЛГУУ