Блогийн бичигчид

П.ЭНХБАЯР



Шинэ сэтгэгдлүүд

  • Тэр миний од бичлэгт Зочин: гоё шүлэг
  • * * * бичлэгт Зочин: 2012,12,07-нд Говьсүмбэр аймагт Боржигдай цэцэн яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө...
  • * * * бичлэгт Зочин (зочин): 2012,12,07-нд Говьсүмбэр аймагт Боржигдай цэцэн яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө...
  • БАГА ГАЗРЫН ЧУЛУУ бичлэгт Зочин: Бага газрын чулуу гэж Дундговь аймгийн нутагт байдаг газар юм...
  • * * * бичлэгт Зочин: shn shuleg
  • БАГА ГАЗРЫН ЧУЛУУ бичлэгт bdu: ym asuuh gesiima baga gazriin chuluu gej nerlesen nernii utgiig n medhuu mash ih hereg bolood bga..
  • Тэр миний од бичлэгт Зочин:
  • * * * бичлэгт Зочин (зочин): saihan shuleg bna...
  • Цэрэг эр бичлэгт Зочин (зочин): hi
  • МОНГОЛ бичлэгт Зочин:

Дуу хөгжим



MusicPlaylist
Music Playlist at MixPod.com

Толь бичиг

Болор толь



Үг холбох?
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
74406 удаа нээгдэв.
2013 © Энд дарж үндсэн хуудсаар сонго

ДЭЛГЭРХААНЫ ХЭЭР АЗАРГА

2010-12-13, 20:26

Дэлүүн болдгийн

Хөх униарын шившлэгтэй

Дэлгээстэй хадаг шиг намиатах

Хөдөө арлын хөндийд

Тэмүүжин овгийн

Морьдын тоос

Тэнгэр сүлж

Монгол наадам эхлэх үед

Дэлхий тамгалсан

Хэрлэнгийн урсгалтай

Дэлгэр хааны

Хээр азарга

Сум шиг ганцаархнаа цойлсоор

Чингисийн морьдын туурай хатаав

Сулин хээрийн

Чимээ асааж наадам мялаав

Нутаг усандаа

Ажнай хурдан хүлэг

Нууц товчооны

Алтан жолоотой бэлэг

Дэлхий тамгалсан

Хэрлэнгийн урсгалтай

Дэлгэр хааны

Хээр азарга

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Миний араншин 1995 он | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 226 удаа

БИТҮҮ МОРЬД

2010-12-13, 20:22

                                                        Говь сүмбэр аймгийн утга

                                                        зохиолын нэгдлийн гишүүдэд зориулав.

Бэл ногоорсон дэнжид  

Агь хөлрөн цэцэгс өндөлзөнө

Битүү морьдын туурайнд

Чулуу шаргиж нар алдарна

Бүүвэйн дуунд үнэгчилж

Салхи хурган аадар шаагахуй

Бүүдгэр бүүдгэр сэтгэлийн манан сэмэрч

Санаа адган ааг оморхол дэвэрнэ

Битүү морьдын

Уяа сойлго жигдэрч

Бидэрч талын

Уулс намсаж өндөлзөнө

Цугтаа явахын их хүслэнд автаж

Найргийн тэнгэрт одод тэмүүлнэ

Цуутай домгийн алтан жолооноос

Насны гэгээн хүслэн ал...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Миний араншин 1995 он | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 208 удаа

БОР УХАА

2010-12-13, 20:21

Бор ухаа хөдөө талын хөх манантай

Боржигон нутгийн хөг аялгуу домог цуутай

Борог өвс хөглөрч хөл дэр нэвсэрнэ

Бодлын сүү ивлэж хөхрөх алсад нэвтэрнэ

Энэ ухаа Бор ухаа

Рэнцэнгийн Чойномын гэр ухаа

                                                   1991 он

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Миний араншин 1995 он | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 192 удаа

Чи бидэн хоёр

2010-12-13, 20:20

Буян багасаж нүгэл ихэсвээс

Чи бидэн хоёрт

Буурал хорвоогийн дүнсгэр өдрүүд

Чимээгүй байж үл чадна

Чи бид хоёрын үлгэр төгсөнө

Нүглээ ариусгаж буян үйлдвээс

Чи бидэн хоёр

Нүцгэн талын буурал зооноос

Чийг амсаж хэнзлэх яргуй шиг цэцэглэнэ

Чи бидэн хоёрын үлгэр жаргана.

                                             1995 он       

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Миний араншин 1995 он | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 166 удаа

Гурван шарга адуу

2010-12-13, 20:17

Гурван шарга адуу

Наран хөллөж гүйнэ

Гутамшиггүй жаргал адуу

Найраг хөглөх дуун

Бүүдэн бүүдэн бодол сэмэрч

Хүслийн гал маналзах шиг

Бүгээн анир эвдэн

Хүлгийн төвөргөөн сонсдоно

Хувь заяаны тэнхлэг

Орчлонг дэлдэх шиг

Хул шаргал морьд

Од шүүрч тургилна

Чамд тэмүүлсэн их хүслэн шиг

Цанхтай гурван шарга

Нулимстай тэнгэрийн хаяа сэмэлж

Нутаг, эзэн хоёроо гэж гүйнэ

Агь шимсэн хаврын униар

Адууны салхийг аргадаж хоцорлоо

Гурван шарга адуу

Гүйж явна

Гурамсан хуйвтай уурга

Гүйцэмгүй алсад дөлж давхина

Есөн зоосны шившлэгнээс ч мултарт

Ерөөлийн цэнхэр хадганд намиатсан

Гурвын...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Миний араншин 1995 он | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 150 удаа
Эхлэл | << өмнөх | Нийт: 23-с 7-р хуудас. | дараах >>



ЦАГ БОЛ АЛТ



Миний монголд яаг одоо...

ХУУР ДАГАСАН АЯЛГУУ

Ангилал

  • Хөх өвсний ааг хэмээхүй зөн совингийн зүрхэн татлага
  • Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага
  • Чанад хол орших далд совингийн дуун түрлэг
  • Миний араншин 1995 он
  • Маргад

Шинэ бичлэгүүд

  • Гүнж
  • МАРГАД МИНИЙ ОХИН
  • АНАР МАРГАД
  • АНАР МАРГАД
  • АНАР МАРГАД
  • >>Архив...


Холбоосууд

2013 © ХУУР ДАГАСАН АЯЛГУУ