Блогийн бичигчид

П.ЭНХБАЯР



Шинэ сэтгэгдлүүд

  • Тэр миний од бичлэгт Зочин: гоё шүлэг
  • * * * бичлэгт Зочин: 2012,12,07-нд Говьсүмбэр аймагт Боржигдай цэцэн яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө...
  • * * * бичлэгт Зочин (зочин): 2012,12,07-нд Говьсүмбэр аймагт Боржигдай цэцэн яруу найргийн наадам амжилттай сайхан болж өнгөрлөө...
  • БАГА ГАЗРЫН ЧУЛУУ бичлэгт Зочин: Бага газрын чулуу гэж Дундговь аймгийн нутагт байдаг газар юм...
  • * * * бичлэгт Зочин: shn shuleg
  • БАГА ГАЗРЫН ЧУЛУУ бичлэгт bdu: ym asuuh gesiima baga gazriin chuluu gej nerlesen nernii utgiig n medhuu mash ih hereg bolood bga..
  • Тэр миний од бичлэгт Зочин:
  • * * * бичлэгт Зочин (зочин): saihan shuleg bna...
  • Цэрэг эр бичлэгт Зочин (зочин): hi
  • МОНГОЛ бичлэгт Зочин:

Дуу хөгжим



MusicPlaylist
Music Playlist at MixPod.com

Толь бичиг

Болор толь



Үг холбох?
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
74493 удаа нээгдэв.
2013 © Энд дарж үндсэн хуудсаар сонго

* * *

2010-12-08, 15:17

Солонгын долоон өнгө

Нарны урсгал тээсэн

Согоот булгийн усаа......гэж

Холын сурагтай тэнгэрийн шувууд

Хонон өнжин үдэлдэг

Хорвоогийн нүдэн булаг

Оройтож  хотолсон одод жаргадаг

Орчлонгийн садан булаг

Морь морины тартай

Тэлмэн жороо салхи нааддаг

Нар нарны хур сувдарч

Тэнгэрийн сүлд гэрэлтдэг

Согоот булгийн усаа .......гэж

Газар ижийн галт цав

Согоон цэцэгсийн аагтай

Галзуу хөх дарсаа .

 

                                                      1999.08.20


...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 130 удаа

Дунд л говийн намраа...... гэж

2010-12-07, 16:56
Дугараа эргэх найрынх нь
Дуун түрлэг сулдаа задгай
Дунд л говийн намраа... гэж
Дуниартсан шаргал аялгуу
Говийн хөөрдөм хүүхнүүд
Ингэтлээ сайхан дуулна гэж байдаг аа.
Гоёоны цэцэгсээ халиуртал
Ижилгүй хонгор хоолойгоор уянгалуулна
                                          гэдэг сайхнаа
Зүүн Чойрын бүдэг сар шүлэгч хоёрын
Зүүдийг сэрээтэл уяраана гэж бас
                                          байдаг аа
Дугараа эргэх найран дээр нь
Дуулюу даа гэтэл
Эгчмэдхэн хүүхний
Алтан бөлзөг ирмээд авав уу даа
энгэр цээжний бодол
Алдуурсхийгээд явчихлаа.
Дуу дугараа хоёрт нь халамцаж
Согтож жаргамаар сайхан
Дунд л говийн н...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 175 удаа

* * *

2010-12-04, 14:52
Гэмшиж баясахын жаргалд
Амраг ханиа гоёсон
Гэрэлт орчилонд
Алаг нүдэн үрсээ гоёсон

Хайрхан уул "Эрхэт"-ийгээ
Дуурайж өөрийгөө гоёсон
халхад цуутай Боржигоныхоо
Дуугаар нь гоёсон

Сүүл хөхөн ямбалж
Цайлган сэтгэлээ жаргааж гоёсон ч
Сүүдрээ огшоож дэрлэхийн цагт л
Богдынхоо голын чулуу чамайг
                            нэрээрээ гоёсон.

                                  2003,05,16

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 151 удаа

* * *

2010-12-04, 14:37


Өлгийтэй үр минь уйлна
Өвөр дээр минь дуулна
Хүн гэмээнэ хүн
Өлгий дотроо бүүвэй бүүвэй
Хүслийн гэгээн заяа
Өсөж өндийнөө бүүвэй бүүвэй
Зулзаган цагаан амь
Үймрэн уйлна бүүвэй бүүвэй
Зуун зууны дараах
Өрлөг түүх бүүвэй бүүвэй

                          1997.10.12
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 193 удаа

* * *

2010-12-04, 14:22
Нийтэлсэн P. Enkhbayar


Бидэрт  халиуныхаа
Сайварлах алхааг дөмөлзүүлсээр
Би ижийдээ очихсон гэж
Сайхан хүслэнгээ үймүүлтэл
"Баян-Эрхтийн" уул минь
Цэнхэрлэн цэнхэрлэн асалдаваа
Баяр гунигийн нулимс
Цэн цэнгээр асгарваа.

Сундалсаар арсалдах уулсаа
Цэцгэнд нь бялууртал аргадья даа
Сувдраад асгарах нулимсаа
Сэтгэлдээ нуусхийгээд ариусгая даа

                                   1996.08.20

...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: П.Энхбаяр төрөл: Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 153 удаа
Эхлэл | << өмнөх | Нийт: 23-с 19-р хуудас. | дараах >>



ЦАГ БОЛ АЛТ



Миний монголд яаг одоо...

ХУУР ДАГАСАН АЯЛГУУ

Ангилал

  • Хөх өвсний ааг хэмээхүй зөн совингийн зүрхэн татлага
  • Санаж мөрөөсөхийн жаргал аргадах дурсамж татлага
  • Чанад хол орших далд совингийн дуун түрлэг
  • Миний араншин 1995 он
  • Маргад

Шинэ бичлэгүүд

  • Гүнж
  • МАРГАД МИНИЙ ОХИН
  • АНАР МАРГАД
  • АНАР МАРГАД
  • АНАР МАРГАД
  • >>Архив...


Холбоосууд

2013 © ХУУР ДАГАСАН АЯЛГУУ